Tuesday, March 1, 2016

Эфиопид нэг удаа

Эфиопид гадны зочид төлөөлөгчид ирж, нутгийн "индян"-уудын ахуй амьдралтай газар дээр нь танилцаж, зураг хөрөг авахаар болжээ. Харуй бүрий болсон хойно нэгэн отогт хүрэлцэн ирэв. Гэрэл нь асаалттай машиныхаа дэргэд хоорондоо яриад зогсож байтал янжуур зуусан хар дөхөж ирснээ машины гэрэлнээс тамхиа асаах гэж оролдож эхлэв. Гадныхан найзыг шоолж инээлдэцгээж, ганц нэг нь ингэж тамхи асахгүйг дохио зангаагаар тайлбарлах гэж оролдов. Асаагуураас асаахгүй машины гэрэлтэй ноцолдох түүнийг зарим нь хоорондоо чимээгүйхэн idiot-оор дуудаж байлаа. Анхаарал "тэнэг" нөхөрт төвлөрсөн хойгуур хамсаатан нь машины араас 20,000 гаруй долларын өртөгтэй мэргэжлийн фото-аппаратур аваад явчихсан байв. Эхний ирдэг найз болохоор хэсэг машины гэрэлтэй ноцолдож байснаа харанхуйд замхараад алга болсон.

No comments:

Post a Comment