Сонирхолтой зүйлээс эхэлье - ээж хүүхдийн харьцаа. Дөнгөж төрсөн хүүхэд ярьж чадахгүй. Гэвч эх нь түүнийг ойлгодог. Хүүхэд ч гэсэн том хүний хэл мэдэхгүй мөртлөө ээжийгээ сайн ойлгодог. Өөр өөрийн хэлтэй 2 амьд биет нэг нэгнийгээ ойлгож байна. Арай ондоо хувилбар: хүн болон амьтан. Тэжээвэр ч бай, зэрлэг ч бай амьтны юу хүсээд буйг хүн мэдэрч чадна. Эсрэгээр, хүний юу гээд буйд амьтан бас ойлгодог. Энд гол хүчин зүйл - хоёр талаас бие биенээ ойлгох гэсэн хүсэл эрмэлзэл. Хэл, үндэс угсаа, соёл иргэншил өөр хүмүүс орчуулагчгүй бие биенээ ойлгож чадна. Тэрч байтугай өөр гариг огторгуйн оюун ухаант организамтай тулгарах бол ойлголцож болно. Гагцхүү хоёр талаас л бие биенээ ойлгох хүсэл байх хэрэгтэй.
Хүүхэд болон ээжийг эргүүлэн авч үзье. Нэг нэгнийгээ ойлгохын тулд тэд бие биенийхээ мэдэхгүй хэлийг сурдаг. Хүүхэд ээжийгээ дуурайж авиа гаргадаг бол ээж нь эсрэгээс энгийн хүний хэлнээс өхөөрдсөн, хүнд ойлгогдохгүй дуу авиагаар үр зулзагтайгаа ярьж эхэлдэг. Нэг ёсондоо хэлээ хоорондоо сольж байна гэсэн үг. Энэ нь харилцаа холбооны нэг төрлийн чухал загвар юм. Үүнийг бас оюун ухаантай организмд байдаг шинж чанар ч гэж тодорхойлж болох.
Оюун ухаан гэснээс... Оюунлаг хүн л өөр хүнийг ойлгохыг хүсдэг, тэгээд ойлгож чаддаг. Хүмүүсийг өөрийн гэсэн үзэл бодолтой, бусдаас өөр байхыг нь хүлээн зөвшөөрдөг. Өөр үзэл бодлыг хаасан зүйл сайн үр дүнд хэзээ ч авчрахгүй.
Ер нь бол үзэл бодолдоо үнэнч болон хувирамтгай хүнийг танихад амар. Зарчимдаа үнэнч хүн үзэл бодлынхоо төлөө золиос гаргахад бэлэн байдаг. Нэг ёсондоо тэр өөрийн бодолтой, тэр нь буруу байж ч мэдэх, гэхдээ түүндээ үнэнч үлдэж тодорхой хэмжээний хохирол амсхаас бэргэхгүй. Харин нөгөө талын хүн бол зөвхөн өөрийнх нь зөв гэж боддог, ямарваа ондоо үзэл бодолтой хүнийг хүлээн зөвшөөрдөггүйн дээр бодит хүндрэл тулгарах үед үзэл баримтлалаасаа няцаж, нөхцөл байдалд зохицдог.
Дээрх бүхнийг дүгнэвэл: хоёр талаас жаахан хүсэхэд л бие биентэйгээ хэл амаа ололцож болно. Хэн нэгнийгээ ямарваа нэг шалтгаанаар бүү гадуурх. Тэгээд гол нь шударга байхыг хичээ.
Нэмээд: сэхээтэн гэж хэнийг хэлэх тухай Солженицын бичсэнийг уншихад илүүдэхгүй: http://ganzo79.blogspot.com/2013/04/blog-post_7741.html

No comments:
Post a Comment