03 March 2014

Зам зуур

Нийслэл хотынхоо машин замаар цугтаа давхицгаая.
Замын тусгаарлагч ногоон байгууламж дээр өвөл цагт мөсөн баримал байрлуулах нь зөв санаа. Дулаараад ирэх үед бутлаад модны ёроолд тавьсан харагдсан.
Скоч.
3-4 машины урд өндөрлөсөн 80 явж байна. Настай хүн хэрхэн бууж суух нь сонирхолтой. Жолооч нь автобусны жолоочоос өндөрт байрлаж байна лэ.
Хяналтын камерийн тэмдэг. Улаан хужаа хогийн эд. Жижиг гэлтгүй иймэрхүү зүйлд ач холбогдол өгч байх хэрэгтэй. Олон жижиг зүйл нийлж хотын өнгө төрх болно.
Хийц нь (_|_) ч гэлээ зөв шийдэл. Машин хашлага давуулахгүй байх хамгийн найдвартай арга - багана. Чулуу, ширэм, төмрөөр бахим сайхан баганууд хий (сүүлийн 2 тохиолдолд хар өнгийн). Никель хашлага хийхээ болих хэрэгтэй. Мөн нофщий өнгө зүстэй шлагбаум-аар орц гарц хаах хэрэггүй. Газраас гарч ирдэг баганууд хийлдээ. 
Тусгайлан Нийслэлийн прокурорын газрын 3,14дараасууд яасныг харуулъя. Хүүхдийн 100. Явган хүний замыг хааж өөрсдийнхөө автозогсоолыг хийсэн байгаа юм.
Хашаатай. Машинтай байтугай явган хүн оруулахгүй. Тэгээд яг автозамын ирмэгээр 2 хүн л зөрөхөөр зурвас хашааныхаа гадуур хийж. Нийслэлийн удирдлага ийм арчаагүй үйлдлүүдийг л таслан зогсоох ёстой.
Бусдаараа сайхан л хавар цаг ирж явна.

No comments:

Post a Comment