Ойрд уран зураг нийтлээгүй юм байна.
Питер Брейгелийн "Хуримын бүжиг" нэртэй 1566 оны зураг та бүхний өмнө байна.
Эхэлж Брейгелийн (бүтэн нэр нь Pieter Bruegel de Oude) тухай хоёр үг. Тэрбээр Босхыг шүтдэг байсан бөгөөд дуурайж зурсан уран бүтээл цөөнгүй бий. Мөн захиалгаар хөрөг зураг зурдаггүй байсан нь түүний онцлог юмуу да. За зурагруугаа шилжье.
Хуримаа хийж буй бүсгүй.
Тэрбээр өөрийн эцэгтэй бүжиглэж байна. XIX зуун хүртэл хуримын өнгө хар байв. Харин цагаан өнгийг үхлийн өнгө гэж үздэг байсан юм. Зураг дээрх эмэгтэйчүүдээс тэрбээр ганцаараа үсээ задгай тавьж. Нөхөрт гарсан л бол малгай, алчуураар үсээ далдлах ёсыг дагах үүрэгтэй болохоор сүүлчийн удаа зочидод үсээ гайхуулж байна.
Ар хэсэгт буюу хойморт бүсгүй суух ёстой суудал дүрслэгдэж.
Хааны титэм зурагдсан алчууран дор бүсгүй суух ёстой юм. Энэ үеийн хуриманд хэдэн зочин уригдах, ямар идээ ундаагаар дайлах, бэлэг сэлт нь юу байх юм гээд бүх зүйлийг нарийн зааж өгсөн байдаг байв. Сонирхолтой нь, тус зурган дээр санваартан байхгүй. Еретик голландчуудын хувьд хурим ёслол биш баяр цэнгэл шиг өнгөрдөг байж. Мөн хуримын өдрийг хуримлаж буй бүсгүйн баяр гэж тооцдог байв. Баярын ширээний ард нөхрийг нь суулгахчгүй тохиолдол бий.
Олон тооны урт ширээнүүд чинээлэг айлуудад ч байдаггүй байв. Ийм зочидыг газар ухсан шуудууруу хөлийг нь хийлгээд суулгачихна. Зарим зочид цагийг үр бүтээлтэй өнгөрөөж эхэлснийг анзаарна уу.
Хамгийн эвгүй хэсэг урд планд дүрслэгдсэн байгаа.
Юу нүдэнд өртөж байна? Нэгд: бүх эрчүүд бүсэндээ хутгатай. Хоёрт: гульфик (англиар codpiece) гэж нэрлэгддэг эрхтний хамгаалалт. Цэргүүд бүр төмөр хаалттай байсан цаг үе. Ер нь бол эр хүний гоёл, тодотгол эд байсан бололтой. Гуравт: олон эрчүүдийн эрекцийн байдал. Бүжгийг ер нь нүгэл гэж үздэг байв. Бие махбодийг өдөөгч гэхүү дэ.Манайд бол нэг утгагүй дуунд гардаг гэзэгний үзүүр шиг, ха-ха. Одоо ч гэсэн зарим бүжиг эвгүй хэвээрээ шүү дэ. Бернард Шоу хэлсэнчлэн: "Бүжиг бол хэвтээ хүслийн босоо илэрхийлэл".
Цаг хугацаа өнгөрхийн хэрээр тус зургийг энд тэнд тавихдаа, нийтлэхдээ ёс суртахууныг сахих үүднээс гуравдугаарт дүрслэгдсэн зүйлийг засварладаг болсон нь харамсалтай. Зураг эх хувилбараараа байх ёстой гэж бодож байна.
Питер Брейгелийн "Хуримын бүжиг" нэртэй 1566 оны зураг та бүхний өмнө байна.
Эхэлж Брейгелийн (бүтэн нэр нь Pieter Bruegel de Oude) тухай хоёр үг. Тэрбээр Босхыг шүтдэг байсан бөгөөд дуурайж зурсан уран бүтээл цөөнгүй бий. Мөн захиалгаар хөрөг зураг зурдаггүй байсан нь түүний онцлог юмуу да. За зурагруугаа шилжье.
Хуримаа хийж буй бүсгүй.
Тэрбээр өөрийн эцэгтэй бүжиглэж байна. XIX зуун хүртэл хуримын өнгө хар байв. Харин цагаан өнгийг үхлийн өнгө гэж үздэг байсан юм. Зураг дээрх эмэгтэйчүүдээс тэрбээр ганцаараа үсээ задгай тавьж. Нөхөрт гарсан л бол малгай, алчуураар үсээ далдлах ёсыг дагах үүрэгтэй болохоор сүүлчийн удаа зочидод үсээ гайхуулж байна.
Ар хэсэгт буюу хойморт бүсгүй суух ёстой суудал дүрслэгдэж.
Хааны титэм зурагдсан алчууран дор бүсгүй суух ёстой юм. Энэ үеийн хуриманд хэдэн зочин уригдах, ямар идээ ундаагаар дайлах, бэлэг сэлт нь юу байх юм гээд бүх зүйлийг нарийн зааж өгсөн байдаг байв. Сонирхолтой нь, тус зурган дээр санваартан байхгүй. Еретик голландчуудын хувьд хурим ёслол биш баяр цэнгэл шиг өнгөрдөг байж. Мөн хуримын өдрийг хуримлаж буй бүсгүйн баяр гэж тооцдог байв. Баярын ширээний ард нөхрийг нь суулгахчгүй тохиолдол бий.
Олон тооны урт ширээнүүд чинээлэг айлуудад ч байдаггүй байв. Ийм зочидыг газар ухсан шуудууруу хөлийг нь хийлгээд суулгачихна. Зарим зочид цагийг үр бүтээлтэй өнгөрөөж эхэлснийг анзаарна уу.
Хамгийн эвгүй хэсэг урд планд дүрслэгдсэн байгаа.
Юу нүдэнд өртөж байна? Нэгд: бүх эрчүүд бүсэндээ хутгатай. Хоёрт: гульфик (англиар codpiece) гэж нэрлэгддэг эрхтний хамгаалалт. Цэргүүд бүр төмөр хаалттай байсан цаг үе. Ер нь бол эр хүний гоёл, тодотгол эд байсан бололтой. Гуравт: олон эрчүүдийн эрекцийн байдал. Бүжгийг ер нь нүгэл гэж үздэг байв. Бие махбодийг өдөөгч гэхүү дэ.
Цаг хугацаа өнгөрхийн хэрээр тус зургийг энд тэнд тавихдаа, нийтлэхдээ ёс суртахууныг сахих үүднээс гуравдугаарт дүрслэгдсэн зүйлийг засварладаг болсон нь харамсалтай. Зураг эх хувилбараараа байх ёстой гэж бодож байна.
No comments:
Post a Comment