30 May 2013

Social networks

Би янз бүрийн social network-д нэгдэлгүй удаан явсан. Өнөөдөр ямартаа ч Facebook, Twitter, Instagram-д бий. Энэ 3 сүлжээний тухай өөрт төрсөн бодлыг бичье.

1. Facebook. Төдийлөн таалагддаггүй. Яахав, олон жил сураг ажиг нь тасарсан хүмүүс хаана юу хийж явааг мэдэх, зураг хөргийг нь үзчихдэг нь нэмэх тал юмуу да. Сөрөг талд: хэрүүл уруул, гуйлга, дотор зарс хийлгэсэн мэдээлэл, бөөн сурталчилгаа. Нэг зураг юм уу мэдээлэл оруулаад лайк цуглуулах гол зорилготой мэт бүтээгдсэн зүйлшиг санагддаг. Ерөөсөө лайк-ийн уралдаан. Би хүмүүсийг фрэнд болгож бараг нэмдэггүй. Багын хэдэн найз, 10 жилийн ангийнхан байхад наддаа хангалттай. Мөн мэдээлэл бараг нэмж оруулдаггүй, share хийдэггүй, лайк-андаа харамч гэж жигтэй, хэ-хэ. Хөндлөнгийн ажиглагчийн үүрэгтэй гэж үзэж болно. Фейсбүүх хүнийг интернэтийн хараат болгох магадлал өндөр бүтээл гэдэг нь ажиглагддаг. Хүн зурагт үздэгийн адил FB хэдэн цагаар ухаж чадна. Энд тэр юу ч бодохгүй, тунгаахгүй. Зүгээр л орж ирж буй мэдээллийг богино хугацаанд боловсруулна. Аюул л да үнэндээ.

2. Twitter. Давгүй шүү. Дуртай хүнээ дагалаа, таалагдахгүй бол болилоо, дараачийнхийг нь дагалаа. Саваачихсан зүйл бичигддэг нь, товч бөгөөд тодорхой нь, мэдээлэл маш хурдан орж ирдэг нь надад таалагддаг. Би мөн адил олон хүн дагадаггүй, олныг ч дагуулж амжаагүй. Хэнд ч хэрэггүй зүйл би энд бичиж үлдээдэг. Эсвэл хүмүүсийн үгийг гуйвуулдаг. Реклам байхгүй. Ганц энэ шинж Twitter-ийг FB-ийн дээр тавих үндэслэл болно. Амьдаар харьцах боломжгүй хүмүүсийн бодлыг завсрын этгээдээр дамжуулалгүй хүлээж авах боломж олгож буй нь том нэмэх.

3. Instagram. Гоё эд. Зураг өөрөө ихийг илэрхийлэх чадалтай. Миний хувьд Instagram-д сайн нь явсанаа, муу нь идсэнээ харуулдаг газар гэж дүгнээд байгаа. Гэхдээ л надад энэ сүлжээ таалагддаг. Энд би бас л төдийлөн идэвхитэй биш, янз бүрийн ач холбогдолгүй зүйлийн зураг оруулдаг. Гэхдээ огноо цагийг нь уйгагуй бүртгэдэг - сүүлд нь харахад сонирхолтой байж мэдэх. Мөн Instagram-д лайк тавихдаа би төдийлөн харамч биш )

За тэгээд дүгнэхэд, интернэт дахь үндсэн талбар маань энэхүү блог хэвээрээ юм шив дэ.

No comments:

Post a Comment