05 May 2013

СПб. Цэргийн түүхийн музей

2012.06.25. Петропавловын цайзын замын эсрэг талд их буу тэргүүтэй баахан цэргийн техник байхаар нь очиж сонирхов. Хашааны периметрийн дагуу Дэлхийн II дайны болон хойхно үеийн техникийг харамгүй жагсааж.
Тус том хашаатай байгууллага нь артиллери, холбоо, инженерийн цэргийн түүхийн музей болж таарсан.
Дотогш тасалбар авч орох уу гэж нэг зангаснаа болив. Ядраад, бушуухан шиг буудалдаа очиж шүршүүрт орж жаахан амарч сэргэхгүй бол өчигдөрийн 12 цагаас хойш гадуур, вагонд хоног төөрүүлчихээд явж байсан юм.
Дотор нь бүр их хэмжээний цэргийн техник хуримтлуулсан нь хашааны завсраар харахад илт.
Дээр үеийн загварууд ч олдно.
Хүн төрлөхтөн тэгээд өөртэйгээ адил нэгнийг устгахын төлөө гоё зүйл ихийг зохион бүтээсэн байгаа юм шүү.

No comments:

Post a Comment