23 May 2013

Шинэ ангилалууд

Блог хөгжсөөр. Улам өргөн боломжуудыг уншигчиддаа олгохын тулд юу эс хийх билээ. Гадуур дотуур явсантай холбоотой бүх постыг би journey бүлэгт оруулдаг. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр энэ бүлэг томроод хаана юу байгаа нь мэдэгдэхгүй болж эхэлсэн. Тиймээс тус бүлгийг дотор нь давхар хуваав. Ингээд одоо аймаг, улс, хотуудын нэртэй label-үүд үүссэн.

Баримталсан зарчим
Хотоор тэнэх зав зай бага ч болов олдсон гадаадны хотуудыг тусад нь бүлэг болгов. Үүнд: Амстердам, Бээжин, Берлин, Лондон, Москва, Париж, Питер.

Дайраад гарсан, зураг цөөхөн дарсан хотуудыг тусад нь бүлэг болгосонгүй. Жишээ нь: Минск, Варшава, Брюссель-д би хэдхэн цаг, минут л болсон. Синга-гийн зурагнууд болохоор HDD-тэй цуг устсан. Тиймээс тухайн улсаар зорчихдоо замд дарсан зурагтай нь багцлаад улсынх нь нэрээр ярлык зүүв: Беларусь, Бельги, Польш, Сингапур.

Аймгийн нэртэй бүлэгт сумуудтай нь холбоотой постууд харъяалагдах нь ойлгомжтой: Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр.

Шинэ 24 бүлэг үүссэн байна. Чадлаараа л хичээлээ.

No comments:

Post a Comment