27 May 2013

Алтан овоо. Деталиуд

2013.05.18. Дарьганга сумын төвийн хойхно төрийн тахилгат Алтан овоо оршино. Сумын төвийн иргэдийн хувьд энэ нь Зайсан толгой шиг л ойр. Яах гэж хашаа татсан нь сонин. Бодвол мал оруулахгүйн тулд юм байлгүй.
Хашааны хийцийг ойроос судлая. Хадаг жийргэвчийн үүрэгтэй болж.
Төмөр торон хашаа ноослоогүй хонь шиг төрхтэй.
Суварганд гоц гойд зүйл байхгүй.
Шүтлэгтэй нь мөргөнө.
Дээш мацах замд ягаан болон цагаан өнгийн цэцэгтэй бут таарав. Ботаникч биш нь харамсалтай. Сүхбаатарын сакура л гэсэн үг.
Хадгаар ороосон овоо салхинд сайн дэрвэнэ.
Оргил цэг.
Ширээ байсан бололтой төмөр раам орой дээр үлдэж.
Зүүн хойд бэлд суваргууд бас бий. Суварга бүтээвэл буян хураасан болох уу? Оронд нь мод бут тарьвал илүү биз.
Үл мэдэгдэх биет.
Ерөөсөө 5 хүн л орой дээрх байгууламжийг барьж.
Бойпор.
Идээ ундааны тавиур.
Ер нь Алтан овооноосоо илүү Шилийн богд нь байгалийн дүр төрхөө хадгалж үлдсэн юм билээ. Суварга хашаа бариад, арц хүж, ул боов, сүү, хадаг болоод явчихлаар л биш болчих юм.

No comments:

Post a Comment