04 May 2013

Хятад барилгачид

Дулааны улирал ирж барилгын ажил Нийслэл хотод хаа сайгүй эхлэв. Хятад хар ажилчид олон газар ажилладаг нь хэнд ч нууц биш. Дундад улсын иргэд ямар л бол ямар орчинд дасан зохицож, амьдарч ажиллаж чадах юм да. Жишээ болгоод хотын төвийн нэгэн барилгыг авч үзье.
Энэ барилгынхан И Ти Энд Жи Юу Констракшн гэсэн бичигтэй хувцас өмсөж ажилладаг. 20-30-аад хүн байх шиг байгаа юм.
Барилгын талбайн ерөнхий төрх: урд нь Хөгжим бүжгийн коллеж, замын цаана Ардчилалын ордон. 2 асар, нэмэх нь нэг тагз. Зүүн талд буй саравчийг бас эзэгнээд амжиж - гялгар уут шиг зүйлээр бүрчихэж. Мөн буулгасан блокоороо барилгын талбайн периметрийг хашсан байгаа.
Ийм орчинд 5-аас 10 сар хүртэл амьдарна гэдэг амаргүй даваа. Энэ хүмүүсийг хууль журмын дагуу бол ажиллуулж буй компани нь байр саваар хангасан байх ёстой баймаар. Тэгэхгүй бол цаад байрны иргэдэд цонхон доор нь дүрвэгсэдийн лагерь шиг зүйл байгаад байх тийм ч таатай биш нь мэдээж.
Ажлын цаг дууссан хойно энд амьдрал буцалж эхэлнэ дэ. Толгой хөлөө угааж аваад хоол ундаа хийж идэцгээнэ. Олон тооны өнгөт түмпэнгүүд чухал үүрэгтэй. Тэдгээрт хөлөө угаагаад усаа тэр дор нь асгана.
Мөн толгойгоо угаахад нөгөө л түмпэн ашиглагдна.
Үсчин хүртэл ажиллаж байна.
Цааш ямар ямар ахуйн үйлчилгээ энд нэвтрэхийг хэлж мэдэхгүй. Бид дэргэдүүр нь юу ч мэдэхгүй өнгөрөх барилгын өндөр хашаануудын цаана бичил хятад хороолол өөрийн амьдралаар хөгжиж байдгийн нэг жишээ энэ.

No comments:

Post a Comment