14 May 2013

Гар утсаар дарсан зурагнууд

Файлуудаа цэгцэлж байсан чинь Энхээгийн гар утсаараа дарсан зурагнууд гарч ирж байх юм. Нодинон хойно явхад дарсан зурагнууд байна. За ингээд Энхбатын нүдээр орос оронг харах гээд үзье. Гагарины талбай, тээр цаан хөшөө нь.
Зочид буудлын цонхоор.
Бар-д сууж байхдаа намаг дарж.
Чебурашка-гийн бодит дүр.
Дээрх зургууд Москва-д дарагдсан бол одоо Питерийнх. Өвлийн ордны хашаанд очерлож байхдаа намаг бас дараад амжиж.
Малевичийн "Черный квадрат".
Бас нэг бүсгүйн зураг байна.
За тэгээд буудлын дэргэдэх ресторанд авсан зураг. Сайн хүн явсанаа, муу хүн идсэнээ. 350 руб.-ээр овоо том махтай хоол ирдэг газар байж билээ, хэ-хэ.

No comments:

Post a Comment