27 May 2013

Холимог хуурга

Нэг мэдсэн утсан дээр овоо их зураг хуримтлагдаж. Гар утасны кабелийг компьютерт байнга холбоотой байхгүй л бол хуулахгүй мартчих юм. 
Цагаан толгойгоос эхлээд алдаатай бичиж эхэлж.
Зарим самбар хаягийг би өөрийн дураар гарчигладаг. Тухайлбал, үүнийг: хуян хурах зах гэж унших жишээний.
Айлын тагт дээрх бүргэдийн чихмэл. Хуучин цагт зарим айлд ороход буланд нь шувууны чихмэл, хананд нь амьтны юм уу загасны толгой хадаатай байдаг байж билээ.
Өргөстэй тортой хашааны багана дээр сууж буй тахиа.
Анхаар! Хүүхэд! Гар хийц мандтугай.
Галиглалтын гайхамшигт дебилизм.
Зам засвар, барилгын ажил эхэлснээр миксер, трак-ууд дайрч алчих гээд хэцүү болсон.
Аварга амортизатор.
Өндөрхаанд хооллож буй байдал. Зүүн гар талаасаа: Ууганаа, Дашка, Жак.
Энэ жил алтан гахай жилийн хүүхдүүд сургуульд орж буй гэнэ. Энгийн жилээс 30% олон хүүхэд 1-р ангид бүртгүүлж байгаа сурагтай.
Тасганы овоон дээрх самбар үерхэлдээ үнэхээр үнэнч юм. Дандаа уншигдахааргүй зүйл энд өлгөгддөг.
Эрүүл мэндэд аюултай Замын цагдаагийн газар.
Хоёр долоо хоногийн өмнө Богд ууланд гарсан гал.
Хэдэн өдрийн өмнө Сэк надруу ийм зураг илгээсэн юм.
Надад илүү нарийвчлалтай нь бас байна.

No comments:

Post a Comment