Урд нь нэг, хоёрдугаар хэсэг нийтлэгдсэн. Энэ гурав дахь буюу төгсгөлийн конспект.
Pulp Fiction кинонд гардаг Бутчийн элэнц өвөөгийн бугуйн цагийн түүхийг санаж байна уу? (тус цагийг Вьетнамд олзны цэргүүд долоон жил (_|_)-доо нуудаг)
Өөрийн эргэн тойронг хар да. Ингэж нандигнадаг зүйл өөрч чинь олон байна уу?
Тодруулж хэлье - үнэтэй гэж их мөнгөтэй холбоотой биш, зүгээр өөрт чинь нандин, урд түүх нь сонирхолтой зүйлс. Өнөөдрийн хувьд биднийг нэг удаагийн хятадын хог хүрээлж байна. Хэдэн зууны ая даах эд зүйлсийг хийх хэрэгтэй.1. Хамгийн хүнд зүйл - өөрсдийн толгойд буй "Шинэ юм чинь сайн л байж таараа" гэсэн логикийг үгүй хийх. Уг нь тийм ч хэцүү зүйл биш шүү дэ. Хүүхэд насаа дурсдаа. Хуучин, нооронхой бамбаруушаа шинэ, үнэтэй тоглоомоос илүү хайрладаг байсан биз дэ? Яагаад гэвэл түүнтэй олон түүх, адал явдал холбоотой. Япончуудад ваби-саби гэдэг ойлголт бий - цаг хугацаа өнгөрөхтэй зэргэцэн энгийн зүйлсээ хайрлах явдал юм.
Өнөөдөр 20 жил торохгүй ажилладаг автомашин үйлдвэрлэж, 300 жил өнгөрөхөд зогсож л байх байшин барих боломжтой. Энэ нь сайн ярих юм бол худалдан авагч нарт ашигтай.
Мэдээж бүсгүйчүүдэд энэ үзэл баримтлал таалагдахгүй. Гэхдээ аз жаргалтай байхын тулд заавал 30 хос гутал хэрэггүй шүү дэ. Эрчүүд бүсгүйчүүдийн гутлыг хамгийн сүүлд хардаг. Мөн моод ч өнөөгийнх шиг өндөр давтамжтайгаар солигдох шаардлага байхгүй. Хүмүүсийг загварын ертөнц хүчээр шахуу моод хөөлгөж байгаа юм.
Карл Сименс зэсийн уурхайнуудыг Кавказад нээхэд нэг бэрхшээл тулгарч. Нутгийн эрчүүд бүх зүйлээ аж ахуйгаасаа олчихдог байсан болохоор уурхайд ажиллах хүсэл сонирхол бага байв. Тэгэхлээр нь Сименс тосгодод бүсгүйчүүдийн гоёл чимэглэл, бараагаар наймаа явуулдаг лангуунуудыг нээж.2. Хэрэгцээгүй зүйл худалдаж авахаас татгалзах. Шоппинг бидэнд хэрэггүй.
Хэдий хэмжээний хүч хөдөлмөр, цаг хугацаа, мөнгө төгрөгөө хамаагүй илүү сонирхолтой зүйлд зарцуулж болохыг та өөрөө төсөөлөхчгүй байна да. Хорвоо дээрх сонирхолтой зүйлс нь эд зүйлс биш шүү дэ.3. Хэзээ нэгэн цагт хэрэг болж мэдэх зүйлсийг биш зайлшгүй хэрэгцээтэй эд барааг л худалдан авах нь зөв. Удаан хэрэглэхээр чанартайг нь сонгох хэрэгтэй. Үүгээр үндэсний хэмжээний хөтөлбөр ч хийж болно. Техникийн бараа бүтээгдэхүүний элэгдэлтийн доод хугацаа - 10 жил. Маш их материал, үйлдвэрлэлийн өртөг, энерги хэмнэгднэ дэ. Хятадуудад санаа бүү зов - тэд хамгийн түрүүнд бүх насны баталгаатай зүйл үйлдвэрлэх чадалтайгаа харуулна.
4. Хэрэв хүмүүсийн оюунд өөрчлөлт гараад шинэ биш хуучин загварын машинаараа бахархадаг болвол сайхан. Надад бусдад харуулах, гайхуулах гэсэн хэрэглээ хэрэггүй гэсэн үзэл дэлгэрвэл шал ондоо зүйлс үнэ цэнэтэй болно. Жишээ нь: нэр төр.Аравтын ногоон дээр хөрөг нь мөнхөрсөн Александр Гамильтоны тухай нэгэн түүх ярьж өгье. Түүнийг дуэль-д дуудаж гэнэ. Тулааны өмнөх шөнө Гамильтон "Яагаад дуэльд очих хэрэггүй вэ" сэдэвтэй эссе бичиж. Тэрбээр олон тооны үндэслэлүүдийг энд тоочиж: эрх зүйн, улс төрийн, ёс зүйн, шашин шүтлэгийн, түүхийн г.м. Яаж ч байсан дуэль-д очоод хэрэггүй гэсэн шийдвэр л гарч байв. Тэрбээр эссе-гээ бичиж дуусгаад, цэг тавиад, дуэль-д очоод алуулсан юм. Хэдийгээр тэнэг дуулдаж буй боловч тэрбээр нэр төрөө л бодсон.
22 June 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment