Виктор Нуар (1848-1870). Францын сэтгүүлч. 22 насандаа хуримынхаа өмнөхөн Пьер Бонапартаар буудуулж үхсэн. Түүний найз Андре Лориг Бонапарт доромжилсон тул дуэль товлож, Виктор секундантаар очиж. Тэрбээр Бонапартад юу хэлснийг хэн ч мэдэхгүй, гэвч императорын үеэл тэр дороо галзууртлаа уурлаад мань эрийг шууд буудаж орхиж. Виктор хурц хэлтэй нэгэн байсан гэдэг.
Парижийн Пер-Лашез оршуулгын газарт буй түүний бунхан дээрх хөшөөг барималч Юлий Дэлоу хийхдээ нэгэн газар нь (санаатайгаар) товойлгож орхиж. Оршуулга дээр ирж хөлнийх нь дэргэд байрлах цилиндр-т цэцэг хийгээд, уруул дээр нь үнсээд, товгорт нь хүрсэн нөхөргүй бүсгүй нөхөртэй болдог, үргүй нь үртэй болдог, хайр дурлал нь бүтэмжтэйгээр эргэдэг гэсэн яриа 100 гаруй жил ам дамжсаар ирсэн. Одоо ч энэ хөшөөрүү хөл тасардаггүй.
22 June 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
Хүмүүс энэ хөшөөний хаана нь гар их хүрдэг нь их тодорхой харагдаж байна шүү
ReplyDeleteХөөрхий ядаж хуримаа хийчихгүй дээ
ReplyDelete