1. Бухах үзэгдэл.
Байхгүй нэгэндээ хамаг бурууг чихэх. Түүн шиг амар зүйл байхгүй шүү. Хүн ажлаас гарна, түүнээс хойш болж бүтэхгүй бүхэн тэр этгээдээс л болсон. Шинэ жилээр оны шилдэг ажилтнаар шалгарч байсан нэгэн хэдхэн сарын дараа нууцаар байгууллага хорлож байсан террорист болчих жишээтэй. Яахав, нас барсан хойно нь цөм "гөөмөн сайн хүн байж билээ" хэмээдэг нь бас авхууштай.
2. Цаг барихгүй.
Өөрийгөө өмөөрөөд яахав, цаг барихгүй тохиолдол бий. Тэр тусмаа цагтай ажил хэцүү. Нэг огноо хэлнэ, түүндээ амжихгүй. Сүх далайтал үхэр амар. Нэг л сайхан назгай улс.
3. Бусдын хийснийг үгүйсгэж, өөрийн хийснийг дөвийлгөх.
Урд нь хэн нэгэн хийсэн зүйл - ерөөсөө л хог. Яаж ичихгүй ийм зүйл хийж байсан юм, бүү мэд. Харин одоо би (бид) хийгээд ирэхлээр шал ондоо.
4. Хариуцлага үүрэхгүй.
Дарга, цэрэг, бурхан, төр засаг, өөр юу байдаг юм, тэд л буруутай. Гэхдээ би л биш.
Төгсгөлд нь нэг фото. Аль 2 жилийн өмнө гаражийн хаалга дээр хэн нэгэн зарлал наасан юм. Дусаалтай дээвэр засна гэсэн утгатай. Дээврээс ус гоожидог тул тэгэж байгаад залгана да гэж бодсоор өдийг хүрсэн. Тэгсэн өчигдөр нэг урод нөгөө зарыг хуулж хаяад, оронд нь өөрийнхийгөө нааж.
Muuhai mongol hun gedeg nom dahin garaasai.daan ch nom unshihgui bh daa :( lol
ReplyDeleteoo huurhii..,naana chin dutuu neg zuil bna bugd l darga bolohiig boddog, yaj hiigeed l neg darga bolchii gesen humuus uuruur helbel chadahgui baij hun zahirah durtai teriigee chinggisiin ur sad gesen ugeer daldlana bi dargantsaruudad durgui :(
ReplyDelete