Гоё гоё нэртэй экспонатууд байгаа нь яамай да. Жишээ нь: хотны бүгээхэй. Үгийн үндэс - бүгэх?
21 June 2010
Төв музей
Төв музейн билет аймшгийн дизайнтай болж. Муруй гартай нэгэн хийсэн бололтой. Ажиглавал, тиранозаврын араг яс аргал угалзыг өгзөгнөөс нь юу юугүй хазах гэж байна.Шинээр буй болсон зүйл 2 л байна. 1 дахь нь: Солонгосын ургамалын зурагнуудын үзэсгэлэн. Гоё фотонууд байна билээ.2 дахь нь далайн сэдэвтэй үзвэрийн танхим. Бүх тайлбар нь латин болон солонгос хэлээс. 3,14zдец.Бусад бүх зүйл хуучнаараа. Тоос нь үнэртээд л. Хөөрхий музейг муулаад яахав, төсөв нь өчүүхэн байлгүй дэ. Хүүхдүүд л баясч байвал болох нь тэр.
Гоё гоё нэртэй экспонатууд байгаа нь яамай да. Жишээ нь: хотны бүгээхэй. Үгийн үндэс - бүгэх?Эсвэл: шивэр чимхүүр загас.Сонирхолтой мэдээлэл ч таарна. "Шалз шиг наалдна" гэдэг үгийн учрыг ойлгоход хүндрэлгүй.Мөн "хамуутсан юм шиг" гэдэг хэллэгийг ойлгоход ч амар.
Гоё гоё нэртэй экспонатууд байгаа нь яамай да. Жишээ нь: хотны бүгээхэй. Үгийн үндэс - бүгэх?
Labels:
organization
Subscribe to:
Post Comments (Atom)
2 3н жилдээ нэг үзэх гэмгүй
ReplyDelete