

1. Бидэнд хамгийн түрүүнд хэрэгтэй зүйл - Зорилго.
Хичкок макгафин гэдэг шинэ үг зохиосон - энэ нь бүх хүний эрж хайж буй зүйл. Зорилго чинь хэдий чинээ сонирхолтой байна, тархи чинь төдий чинээ хурдан ажиллана.

Та бодлогыг хэрхэн зохионо, түүнд харгалзах шийдвэрт хүрнэ.
Нэг жишээ авч үзье: 1+2+3+4
Та бараг бодолгүй хариуг олно: 1+2+3+4=10
Анхааралтай харвал зүүн болон баруун тал нэг зүйл гэдэг нь мэдээж анзаарагдна.
Бодлогын шийдэл бүхлээрээ нөхцөлдөө байсан байна.
Ингэхэд 1+2+3+4 нь 10-тай тэнцэхгүй тохиолдолд сонирхолтой дүгнэлтүүд урган гарна.
Тухайлбал: мөнгө төсвөөс гаргадаг боловч олигтой зам баригддаггүй. Энэ үед тэнцэтгэлийн аль талыг эргэлзээтэй гэж үзнэ, тэндээс өөрийн тань үзэл бодол тодорхойлогдно.
1+2+3+4 хэсэг эргэлзээ төрүүлж буй бол та романтик (Эзэн хаан сайн, түшмэлүүд муу. Тэд л замд нь будилаан хутгадаг). 10 гэсэн хариулт эргэлзээ төрүүлж байгаа бол та циник (бүгд хулгайч нар). Харин тэнцүүгийн тэмдэг сэжиг төрүүлж буй бол та реалист.
90-ээд оны эхэнд улс орон хямраад олон найз минь ажилгүй хоцорсон. Ямар ч мөнгөний эх үүсвэргүй. Хэдүүлээ нийлээд бодоцгоосон - цааш яах вэ? Эхэлж хэн юу сайн мэддэг, хийж чаддаггаа тодорхойлов. Хагас цагийн дараа цөм орос хэлнээс өөр зүйлгүй болж таарав. Энэ үед бодлогын даалгаварт "мөнгө" гэсэн хувьсагчийг нэмэв (одоо хэнд мөнгө байна?). Ингээд тэд гадаадуудад зориулсан орос хэлний анхны курсуудыг нээцгээсэн юм.
Хүн төрлөхтний өмнө тулгараад буй асуудлуудыг хялбарчилаад үндсэн 2 бүлэгт хувааж болно.


Асуулт №1
Орчин үеийн ертөнцөд танд юу огтхон ч таалагдахгүй байна? Юуг өөрчилмөөр санагддаг вэ?
(Чин үнэнээсээ хариулахаас нааш та мэдээж асуудлыг шийдэх гарцыг олохгүй)
Үргэлжлэл бий.
за бодож байж хариулая
ReplyDeleteза бодож байж хариулъя
ReplyDelete