Асууулт: Яагаад зарим улсад гудамж талбай нь цэвэрхэн, орцонд нь шивтэр ханхалдаггүй вэ?
Маш энгийн. 1-рт ахуйн соёл, 2-рт ая тухын ойлголт нь биднийхээс ондоо.
Монгол хүнд ая тухтай орчны хил хязгаар нь өөрийн гэрийн босгоор хязгаарлагддаг. Гэр нь (бас бүх тохиолдолд биш шүү дэ) л цэвэрхэн бол тэрбээр ууттай хогоо босго давуулаад чулуудахад бэлэн. Орцны оршин суугчидаас хөршүүдийнх нь талаар санал асуулга явуулах юм бол дийлэнх олонхи нь дээд доод, хажуу хавирганд буй хүмүүсийг ухна ишиг, эргүү илжигээр тодорхойлно. Өөрт нь бусад нь мөн адил тодорхойлолт өгөх нь тодорхой. Яагаад өөрөөсөө хэдэн цаас гаргаад давхараа будчихаж болохгүй гэж? Орцны талбай өөрт нь хамаагүй тул монгол хүн хэзээ ч тэгэхгүй. Яагаад ихэнх лифт (_|_) байдаг юм? Яагаад гэвэл лифт оршин суугчидад падгүй. Хөл дүүжилж л байвал болох нь тэр гэсэн ухамсар цусанд нь нэвт шингээстэй. Үнэтэй машин хөлөглөсөн захиралтай компаний офисийн 00 нь аймшиг байх нь энүүхэнд. Яагаад? Удирдлагад нь ажилчидын ая тух сонин биш. Нэг үгээр зөвхөн өөрийгөө л бодсон, хувийн гэх тодотголтой зүйлд л санаа зовохоос бус нийтийн боловч өөрт нь бас л хамааралтай зүйлд огт санаа зовдоггүй, тэр ч байтугай боломж олдвол эвдээд ч болтугай ховхолоод авчих сонирхол давамгайлдаг нь монголчуудын нэрийн хуудас. Зуслангууд үүнийг тод харуулж байна. Нэг л гоё хаус, бетонон хашаандаа цэвэрхэн боловч хашаагаар гарангуут хогийн цэгээс ялгарах зүйлгүй. Гудамжинд хогоо тааралдсан газар хаях нь мөн л энэ ангилалын үзэгдэл. Гэртээ бол хогийн саванд, бусад газар бол хамаагүй.
Харин хөгжилтэй орнуудын иргэдэд ая тухын ойлголт арай өөр. Ядаж яагаад ийм байгаа юм, үүнийг ингэвэл дээр г.м.-ээр холбогдох газарт нь санал дэвшүүлнэ. Давсаг нь хагарч байсан хэдий ч лифт-ийг зориулалтаар нь ашиглана. Гудамж тайлбай, байр сав амьдарлынх нь ая тухыг хангаж буй орчинд нь хамаардаг болохоор тэр.
28 June 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment