17 September 2008

Нэг мянга хаачив???

Орой гэртээ нэт ухаж суутал 1 сонирхолтой зүйл таарав. Дор монголчилоод толилуулья:
Би танаас 10 мянга зээлсэн гэж төсөөлье.
Дэлгүүр яваад түүнийгээ гээчихлээ.
Аз болж найз таараад, түүнээс 5 мянга зээлээд, мянган төгрөгийн 2 тамхи авлаа.
Надад 3 мянга үлднэ.
Түүнийгээ би танд өгөөд 7 мянгын өртэй хоцорлоо.
Бас найздаа 5 мянгын өртэй, нийлээд 12 мянгын өр.
Надад мянгын тамхи
2 байгаа, дээрхтэй нэмээд 14 мянга.
Нэг мянга хаачив?

1 comment:

  1. Нийлээд 12 мянгын өрөн дотор чинь Таны авсан тамхины 2 мянга орчихсон яваа шүү дээ. /Нөгөө талаар тамхины 2 мянгыг 2 дахин нэмээд байна/ Тэгэхээр урьд өгчихсөн 3 мянгаа 12 мянга дээрээ нэмэлдээ, Тэгээд таарч байгаа биз дээ гэж.

    ReplyDelete