Оросын урдаа барьдаг дизайнеруудын нэг Артемий Лебедев Москва - замд таарах бүх хотууд - Владивосток - Улаанбаатар - Астана - Москва чиглэлээр экспедицээр гараар сар хагас болж байна. Дэлгэрэнгүйг түүний Live Journal-аас уншиж болно. Ямартаа ч 6 машин гарснаас 2 нь онхолдоод, 2 нь ачигдаж буцсаар УБ-т 2 машин, 3 аялагч ирсэн. Нэг машин нь 08-ны өглөө Иркутск буцаад, Артемий машинтайгаа WagnerAsia-ийн засвар сахиж үлдлээ.
WagnerAsia компани нь Америк менежмент гэж үүнийг л хэлэх байх гэсэн сэтгэгдэл төрүүлсэн. Эмх цэгц, дүрэм журам сайн гэж жигтэй. Наад зах нь засварлуу орох хүнд каска заавал өмсүүлнэ.
Машины амортизатор (монголоор амаржийн :) нь цөмрөөд кабин дотороо толгой нь ороод ирсэн ба хамгийн хэцүү нь хөдөлгүүрийн эвдрэл. Мотор, тосоол нь холилдсон байдалтай 200 км хүчээр явсан тул цилиндрийн толгой цуурсан бол гайхах зүйлгүй :(
08 September 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment