Өнөөдөр өглөө 8.20-ийн үед ажилруугаа дөхөх замд цагдаа нар ямар их байваа? Тэр тусмаа УИД-с Tedy хүртэлх замын хэрчим дээр 20 гаруй цагдаа, зохицуулагч бололтой цэнхэр хантаазтай нөхдүүд 10-15 метрийн зайтай байрлажээ. Бодвол төр засгийн минь хайрт удирдлага, эсвэл хүндэт зочид төлөөлөгчид морилох гэж буй юм байлгүй. Миний хувьд цагдаа нь дохиод зогсоочих вий л гэж эмээж явлаа. Ядхад машин бага, урд явсан Land Cruiser-ийг болон ард явсан УАЗ 469-ийг зогсоож шалгасан.
12 September 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment