06 February 2019

Сүүлийн үеийн үйл явдлууд

Сайхан шинэлцгээж байна уу? 
Сүүлийн үед улс оронд болон гэр бүлд болсон үйл явдлын тоймыг товч танилцуулъя. 
Дайснаа дарж дархан цолоо мандуулав гэдэг шиг Энколдыгоо огцруулж УИХ-ын шинэ даргатай болох шив дэ. Мөн хоморгонд нь ЗГХЭГазрын шинэ сайдтай болоод амжив. Эдгээр томилгоонууд надад таалагдаагүй. Нэг хүч нөгөө хүчээ нугачин дарж буйн гэрч болж байна бид. Тэглээ гээд "шудоргос" тогтох нь юу л бол. Цаг хугацаа харуулах байлгүй дэ.
Миний хувьд энэ жилийн Цагаан сараар дээл өмсөж хөөрөг барьж эхэлсэн. 40 нас хүрлээ, цаг нь болсон юм байлгүй.
Бусдаараа амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилж байна. Би газар дутуу унтдагаараа унтаад л, охидууд нь унтсан аавынхаа толгойтой үсээр тоглодгоороо тоглоод л...
Анхааралтай харах юм бол битүү цагаан үс байгаа. Удам хаачив гэж, сайн бууралтаж байгаа. Цаг нь болсон юм байлгүй.
Бага охин намайг таргалж байна, гэдэстэй байх муухай гээд хэдэн өдөр хүчээр дасгал хийлгэсэн (аль 1 сард). Би 7 хоног л тэссэн байх. Тэгээд "аав нь ядраад байнаа, дасгалаас татгалзаж байна" гэсэн чинь тэмдэглэл хөтлөж байсан дэвтэр дээрээ бараг л "насан туршдаа тарган яваарай" гэсэн утгатай зүйл бичиж дарамталсан.
Тэр дундаа цэгтэй тойрог - миний гэдэс юм гэсэн. Би ер нь яавч сайн биш улсуудтай амьдраад байх шигээ, хэ-хэ. Иймэрхүү авартартай хүмүүсээр хүрээлүүлээд байгаа:
 
Кофены машинаас ус дусаад байхаар нь задлаад үзэв. Ёстой бүтэхгүй санаа байсныг хүлээн зөвшөөрч байна.
Засагдаагүй, эсрэгээрээ улам их дусдаг болсон. Цаг нь болсон юм байлгүй. 

No comments:

Post a Comment