24 February 2019

Гэрт

Орон гэр маань есөн шидийн жижиг сажиг зөөлөн тоглоомын оккупацид ороод удаж байна. Заримыг нь зусланд үлдээгээд, аавынд хэдийг нь тасалж орхиод, Шархад дахь хашаанд хүртэл тоглоом үлдээсэн. Тэгсэн ч гэлээ иймэрхүү нөхдүүд хаа сайгүй.
Хоёр жил болоод буцахад 20-иод төлөөлөгч австралиас дор хаяж ирсэн. 
Хажуугаар нь дэрнүүд болон өвөртөлж унтдаг зөөлөн золигнууд бас бий. Хүүхдүүд том болоод тоглоом нь багасна гэж бодож байгаа бол худлаа шүү. Өөрсдөө мөнгөө цуглуулж байгаад нэмж аваад эхэлнэ бүр эсрэгээрээ.
Оригами хийдэг нь бас сэргэсэн - хаа сайгүй цаас.
Унтлагын өрөөнд бүгчимдээд байхаар нь том өрөөнийхөө газар зулаад байгаа. Би ер нь хатуу гадарга дээр унтах дуртай - газар юмуу наар яг таардаг юм. Тэгсэн бага охин гялс том орыг эзэгнээд авчихаж байгаа юм. Өглөө өрөөндөө ороод шүүгээнээс хувцасаа авах гэхээр гэрэл асааж болохгүй, унтаж буй хүүхэд сэрчих гээд. Тэгээд хэлсэн л дэ: "Гайтай юм, өрөөндөө унт" гэж. Тэгсэн маргааш өглөө нь ийм бичиг угтав:
Ер нь бага охин англи хэлээр намайг тогтмол дарамталж байгаа. Жишээ нь: англи хэлний олимпиад болов. Гарч ирэхлээр нь "Хүнд байв уу?" гээд асуучихсан чинь "Аймар амархан, та ч хийчихээр юм ирсэн" гэж авсан. Би одоо хэлний доод түвшний шалгуур юмуу юу юм. За тэгээд иймэрхүү зүйл бол тогтмол ирнэ: 

No comments:

Post a Comment