02 February 2019

"Амралтын" өдөр

Баяр ёслол дөхөөд ирэхлээр амралтын өдрийг ажлын болгож, баярын өдрүүдийг сунгадаг балай үйлдлээ хэзээ болих вэ? Засгийн газар хуралдлаа гэдэг - гарсан шийдвэр нь нэг иймэрхүү. Өөр шийдэх асуудал алга уу? гэж асуумаар байна. 
Ерөөсөө оны эхэнд л бүх зүйл тодорхой байх ёстой - баяраар амарна, хагас бүтэн сайнд амарна, бусад өдөр нь ажиллана. Ард олныг олон өдөр үргэлжлүүлэн амраалаа гээд амьдрал ахуй нь дээрдэхгүй. Харин ч эсрэгээр, баяр сунжирч, сүүлийн өдрүүдэд нь архидаж барих үзэгдэл элбэгших магадлал өндөр.
Өнөөдөр үнэндээ л горгор өнгөрлөө.

No comments:

Post a Comment