17 February 2019

96

96 онд төгсөж байсан сургуулийн 96 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй бололтой, FB тэргүүтэй сүлжээгээр мэдээлэл гараад эхэлж. Өнөөдөр сургуульд маань юу болж буйг зах зухаас нь дуулгая, хэ-хэ.
Дунд охин:
- Манай ангийн хөвгүүд завсарлагаанаар хайч, чулуу, даавуудаад ялагдсанд нь шийтгэл оноодог. Жишээ нь: багш орж ирээд "Сайн байцгаана уу хүүхдүүдээ" гэж мэндлээд "Сууцгаа!" гэхэд торойгоод ганцаараа зогсоод үлдэх. Тэгээд аль болох суухгүй удаан тэсэх ёстой. Эсвэл багш ангид орж ирэхэд цонхны тавцан дээр унтаж байх г.м. шийтгэл зохиодог. Багш цонхны тавцан дээр унтаж буй төрхтэй хэвтсэн хүүхдийг үхтэл нь загнасан: "Чи чинь мэдрэл муутай юмуу?" гэж ирээд л.
Бага охин:
- Манай ангийнхан сайн багш нарын хичээл дээр ерөөсөө үгэнд нь ордоггүй. Харин ууртай, ширээгээ цохиж барьдаг багшийн хичээл дээр маш томоотой сууцгаадаг. Бас манай ангийн хүүхэд англи хэлний хичээл дээр нэг үгийг уг нь зөв уншсан юм. Тэгсэн багш дуудлага чинь буруу байна гээд тэр хүүхдэд буруу хэлээд өгцөн. Би дотроо WTF гэж бодсон ч гэлээ хэлж чадалгүй чимээгүй өнгөрсөн.
Товчхондоо - сурлага үргэлжилсээр... 
1-р сургууль маань сайн боловсон хүчин олон олон жил бэлдэх болтугай!

2 comments:

  1. Hahaha baga ohin <3

    ReplyDelete
  2. Manai tsonhnii tsavtsanguud ch neeree orgon baisan shuu :) hoorhon shiitgeluud oldog yum baina

    ReplyDelete