Би_байгальд _хог_хаяхгүй гэсэн Challenge-д тэрний тэрний дуудлагаар нэгдээ гэж ирээд зургаа FB-д тавих юм. Ийм Challenge нь энэ захидлыг тэдэн хүнд илгээхгүй бол хоосорно, муу зүйл тохиолдно, үхэж хатна, эсвэл мөнгө, могой, өөр юуч байдаг билээ шэйрлэх, лайк дарахыг уриалсантай агаар нэг. Өөрийн чинь байгальд авахуулсан зураг ер нь хэнд хүртээлтэй юм? Хог хаядаг уу, үгүй юу - хэнд хамаатай юм? Нэгдлээ гээд хог багасчихна гэж бодож байгаа бол уучлаарай, тэгдэггүй юм. Чимээгүйхэн хог тарилгүй явж байхад хангалттай биш болчихсон уу? Нэг нөхөр Challenge-д дуудлаа гэхэд заавал тэрэнд нь оролцох алба уу? Би_фейсбүүкт_хог_постлохгүй Challenge зарлаад дэмий балай есөн шидийн юм постолдог гаруудыг насан туршын бан хийх хэрэгтэйг Цукербергийг таньж мэддэг уншигч байвал дамжуулна уу.
05 November 2016
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment