27 November 2016

Номнууд

UPD 2016.11.27 19:41
White pages-с гадна уламжлалт Yellow pages бас байдаг юм байна. Шуудангийн хайрцганд хийж.
Бага охинд уншуулахаар нимгэн номнууд авч өгч байгаа.
Томчуудад нь арай өөр сэдвийн оюуны зууш өгөхгүй бол болохгүй.
Russian missions хуудаснаас Гагарин, Терешкова, Леонов гурав олдов.
Намайг бага байхад ийм ном байсан ч болоосой.
Бас нэг энциклопеди маягийн ном.
Scottie Pippen шиг залуу олдсон.

2016.10.02 21:17
Эхнэрийн хичээлтэй нь холбогдолтой хэдэн номноос өөр ном гэх зүйл энэ айлд алга. За яахав, монголоос авчирсан хүүхдүүдийн хэдэн сурах бичиг бас бий нь бий. Өнөөдөр дутагдлыг арилгахаар номын дэлгүүрээр орж хоёр ном авлаа: 
Гол нь хүүхдүүдэд зориулж авсан боловч өөрөө үзээд хэвтчихсэн. Сонирхолтой л юм - зураг хөрөг, тайлбар сайн. Жишээ нь - Тутанхамоны бунханы бүтэц:
Эсвэл аалзны анатоми:
Хүүхдүүд ам амьтан, түүхийн сэдэвтэй номонд дуртай байдаг нь ажиглагдсан. Тийм болохоор энэ хоёрыг сонгосон юм. Авчихмаар өөр олон л сайхан ном байна лэ, гэхдээ одоохондоо хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхгүй бол болохгүй байна, хэ-хэ. 
Шуудангийн хайрцагнаас нэг юм ёрдойгоод байхаар нь очоод харсан - White pages гэсэн лавлах гараад ирэв. Энд лавлах шар биш цагаан байдаг бололтой. Яахавдээ, хэрэг болж мэднэ гээд хаясангүй. Цөмийн дайн дэгдээд, цөмийн өвөл болвол ядаж гал асаана шүү дэ.

No comments:

Post a Comment