17 November 2016

Ажил

Сүүлийн хоёр долоо хоног хотоос хол ажилласан (Springfield гээд дүүрэг байдаг юм, манайхаас 35 км). Өглөө 5 өнгөрөөж гараад орой 6-7 гэж ирэхлээр компьютерийн ард суух хүсэл төдийлөн төрөхгүй юм. Ядаж байхад буцах үеэр яг бөглөрөл таардаг. Гэвч... хүссэн хүсээгүй сууж байгаа юм л да, учир нь монголд байгаа прог-уудад update хийх шаардлага гарсан. Ингэж тарчилж, орой юм хийсэн ч биш, хийгээгүй ч биш сууснаас нэг мөр гүйцээе гээд чөлөө авчихлаа. Өнөөдөр сууж нэг тийш нь болгох санаатай. Амжихгүй бол маргааш, хагас бүтэн сайн гээд өдрүүд бий. Эргэж уулзахгүй нүүрний арьс шиг загнаж болохгүй.
Ядаж байхад яр. Комп маань Windows 8.1-тэй. Тэгсэн асах тоолонд Windows 10 болгож update хий гэх юм. Бараг л энэ шиг юм гарч байгаа:

No comments:

Post a Comment