Сургаал айлдагч хэт олширсон цаг үед бид амьдарч байна. Тэнд нэг нөхөр эх оронч царайлна, энд нэг гар коммунизмыг муулна, харин тэр хүн болохоор улс ороныг хэрхэн хөгжүүлэх ёстойг хэнээс ч илүү мэднэ. Миний хувьд өөрийгөө бусдад сургаал айлдах ч юмуу үлгэр дуурайлал болох хэмжээнд хүрсэн гэж үздэггүй. Мэдээж нэг mission амьдралд маань байж л таараа, гэхдээ тэр нь яавч сургаал айлдах бол биш гэдгийг мэдэж байна. Ер нь нас ахих тусам асуултууд олширч, хариултууд цөөрөх шиг. Хүн асуултын хариуг өөрөө хайж олох хэрэгтэй. Бэлэн хариулт авчихаад яваад байвал тархи угаагдна. Өөрт чинь яаж амьдрах ёстойг заах гэж оролдож буй нөхдөөс хол байсан нь дээр гэж хувьдаа боддог. Өнөөдөр хэн дуртай нь юу дуртайгаа ярьж, шүүмжилж байгаа хэдий ч хариуцлага хүлээж, үгэндээ эзэн болдог нь ховор цаг ирж.
Нэг л их агуу үйл хэрэг бүтээх гэсэн улс. Өөрсдийнхөө туган дор хүмүүсийг цуглуулсаар. Хэн нь олон хүн цуглуулна - тэр нь илүү хүчтэй. Би ямарваа нэг туган дор зогсоогүй, өөрөө ч туг өргөж дэлчигнээгүй. Ямар элэнцгийн туг, түр өргөчих дарцаг ч надад байхгүй. Ер нь бусдад ямар ч сургаал айлдах билээ? Эх орноо хайрла гэх үү? Бүтэхгүй. Учир нь хайр эсвэл байдаг, эсвэл байдаггүй, энд яаж ч сургаж сурталчлаад нэмэргүй.
Блогд болохоор зүгээр сонирхолтой гэж үзсэн мэдээлэл, өөрийн бодож байгаа зүйлийг бичлэг. Зарим нэгэнд нь энэ нь цэнгэг ус, заримд нь өмхий шалбааг шиг санагдна. Тэр бол редакцийн санаагаа зовоох асуудал биш. Хүчээр ус, эсвэл шалбааг уулгах гээгүй шүү дэ, сонголт уншигчид хэзээд бий. Сүүлийн жилүүдэд баримталдаг зарчим маань "хүн хүн шиг л байх хэрэгтэй" болчихоод байгаа. Өөрийгөө энэ чиглэлд аажуухан яваад байгаа юм болов уу гэж ойлгодог (андуурч байхыг бас хэнч үгүйсгэхгүй л дэ). Цуг явах хүн байвал мэдээж дургуйцахгүй, гэхдээ зөв ч юмуу дөт замыг бол би мэдэхгүй.

No comments:
Post a Comment