25 November 2016

Хурд - Ногоон шугуй

Хурд хамтлагийн 98 оны Unplugged цомогт багтсан "Ногоон шугуй" дууг хэн нэгэн нь YouTube-д байршуулж. Сонирхолтой нь, пост нийтлэгдэх үед үзсэн хүний тоо 0 байх юм.

Unplugged биш энгийн хувилбар нь надад кассет дээр байсан юм. Тэр хувилбар нь даанч онлайн алга.

Хурд 90-ээд онд гоё хамтлаг байсан. Эхний 2 клип нь эвгүй, санах нэг нь санах байх, Axl Rose гүйгээд байгаа юмуу Цогоо гүйгээд байгаа юмуу. Дараа нь найзууд Metallica шиг болж ирсэн, оркестртэй концерт хүртэл тавиад амжсан. Энэ үе хүртэл уран бүтээл нь рок байсан. За тэгээд цаашлах тусам ааваа ээжээ, Эх орон, хангай дэлхий, нутаг ус минь болоод явчихсан. Хамгийн сүүлд чулуун хийцийн үйлдвэр сурталчилж харагдсан. 
Төмөр замын залуус нөр их хөдөлмөрөөрөө сайн хамтлаг үүсгэж чадсан уу гэвэл чадсан. Даанч явцын дунд бие бүрэлдэхүүн нь дан ахан дүүс болоод, уран бүтээл нь мухардалд орсон юм шиг санагддаг. Тиймээс сүүлийн үеийн уран бүтээлийг нь тэр болгон сонсдоггүй, харин эртнийхийг нь дуртай сонсдог.

No comments:

Post a Comment