21 August 2016

Редакцийн нүүдэл

Уншигчиддаа өнөөдөр мэдээлэл ихтэй.
Эхнэр маань магистрийн зэрэг хамгаалахаар 6-р сарын эхэнд Австралийг зорьсон байгаа. 
Би хүүхдүүдээ аваад наадам өнгөрөөгөөд араас нь очих үүрэг хүлээгээд үлдсэн. Эрүүл мэндийн үзлэгт ороод визээ аль дээр гаргуулсан боловч ажил амжилгүй хойшлуулсаар өдийг хүргэв. Одоо л нэг юм явах нь. Замдаа HK-той хальт танилцана. Хурдан явах сонирхол байсан уу гэвэл байсан. Гэхдээ захиалгатай ажлууддаа уягдаад үндсэндээ нэг сарыг алдлаа.
Ерөнхийдөө би сүүлийн жил найман сар ЧУБ буюу "чөлөөт уран бүтээлч" хийв. Ард түмэнтэйгээ нэг завинд л байлаа, хямралыг сөрж сэлүүрдээд. 15 гаруй жил тогтмол цалинтай байсан хүн ЧУБ болох ч чанга юм билээ. Ажил нь олдож байвал амьдарч болох юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Харин захиалга байхгүй удах юм бол хасахруу амархан орчихно, ядаж байхад ипотекийн зээлийг хэнч өөрчлөөгүй шүү дэ. Дотроо "эзэн хичээвэл заяа хичээнэ", "санаа зөв бол заяа зөв" гэж бодоод л ажилласан (үнэн хэрэг дээр заримдаа ямарч ажилгүй сар байтугай болж л байв).
Бид аль нодинон зун явчих боломжтой байсан. Өөрсдөө хагас жил хойшлуулъя гэчихсэн чинь тэр нь бүтэн жил болж хувирсан юм (биднээс шалтгаалаагүй л дэ). Яахав, тэр хугацаанд мастераа хийж амжсан болохоор харамсах зүйл миний хувьд бол бага. Гол нь эхнэр бид хоёр ажлаасаа зэрэг шахуу гарчихсан болохоор санхүүгийн асуудал үе үе эвгүй тулгарч байв. Гэхдээ нөхцөл байдал яаж ч хурцдаж байсан би худал хэлээгүй, хулгай хийгээгүй. Бор зүрхээрээ үзсэн - болдог л юм байна. Give me five!
Аав ээж, ах эгч, анд нөхөд, үе үеийн цуг ажиллаж хөдөлмөрлөж ирсэн хүмүүсийн дэмжлэгээр алгаараа газар алгадчилгүй болгоод л ирлээ. Бүгдэд нь талархаж байгаагаа хэлэх нь зөв. Сайны хажуугаар саар гэгчээр ажил хийлгэчихээд мурисан гарууд цөөн бий. Яахав, би хүнд муу санах биш, буянаар болог, дахиж л цуг ажил хэрэг хөтлөхгүй бол болох нь тэр.
За тэгээд редакци нь хоёр жил ондоо газраас сурвалжилга бэлдэх нь. Сайн сууцгааж байгаарай.
Stay tuned. 

5 comments:

  1. За сайн яваарай (:

    ReplyDelete
  2. Сайн яваад ирээрэй... Амжилт!!!

    ReplyDelete
  3. АМЖИЛТ ШҮҮ АНДАА

    ReplyDelete
  4. Амжилт хүсье. 2 жилийн хугацаанд их зүйлийг амжуулаад, наанаа гайгүй ажил олдвол үлдсэн нь дээр шүү. Хүүхдүүдээ австро-бритиш боловсролтой болгонгоо Орос, англи хэлээ ашиглаад гайгүй ажилд орохыг бодоорой. Монгол улс аз байвал 10-н жилийн дараа 2011 оны түвшиндээ очих байх, тэр хүртэл нааш зүглэх гэж яараад хэрэггүй.

    ReplyDelete
  5. Amjilt husie Ganzo ahaa! Sain yavaad ireerei.

    ReplyDelete