Миний эдийн засгийн мэдлэг тааруу. Ухаантай хүмүүс улс орныг хэрхэн хөгжүүлэх тухай цэц буулаалдах нь их. Авилгал саад болж байна, түүхий эд экспортлогч байхаа больж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй, дэд бүтэцгүй хаашаа ч хөдлөхгүй, жижиг дунд үйлдвэрлэл, мал аж ахуй л биднийг аварна, татварын бодлого буруу байна г.м. Зөв л дө. Гэхдээ миний бодлоор бид юуны түрүүнд боловсролынхоо системд анхаарах нь зөв гэж боддог. Цэцэрлэг, сургууль, их дээд сургуулиуд - энд л бидний ирээдүй яваа.
Сталины тухай барууны нэг сэтгүүлч "Тэр анжистай улсыг хүлээж аваад цөмийн реактортой гүрэн үлдээсэн" гэж бичсэн байдаг. Үнэн хэрэг дээр энэхүү амжилтын үндэс Сталин гарч ирэхээс өмнө буюу 1919 онд тавигдсан түүхтэй. Ликбез (ликвидация безграмотности буюу бичиг үсэг мэддэггүй явдлыг арилгах) хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь 1919 он юм. 1940 он гэхэд энэхүү том хөтөлбөр дууссан. ЗХУ ликбезгүй амжилт олох байсан нь туйлын эргэлзээтэй санагддаг. Бид ч гэсэн хоморгонд нь бүх нийтээрээ бичиг үсэг тайлагдаад амжсан нь маш том ололт юм. XIX зууны эцэст хаант орост 20% нь л бичиг үсэг тайлагдсан байсан. Иргэний дайнаар язгууртнуудын цагаачлалын давалгаа явагдсаныг харгалзан үзвэл 1919 онд 20-иос доош хувь нь л уншиж бичих чадвартай байсан болов уу. Манай улсын хувьд энэ тоо бүр бага байсан гэж бодож байна. Ихэнх эрчүүд нь шавилан сууж, дунд сургууль ч байхгүй байсан шүү дэ. 1-р арван жил 1921 онд хаалгаа нээсэн байх жишээний.
Сургууль нь тодорхой хэмжээний мэдлэгтэй, түүнийгээ зөв ашиглаж, цааш нь баяжуулах чадамжтай хүмүүсийг төгсгөж байх нь чухал. Эрдэм мэдлэг нь байгаад түүнийгээ ашиглаж чадахгүй бол тийм мэдлэгийн ашиг тус байхгүй. Төгсөөд мэргэжлээрээ ажиллахгүй бол хайран 4-5 жил. Нөгөө талаас их дээд сургуулиуд зах зээлд боловсон хүчин нийлүүлэхээ л бодохоос чанар болон тоонд нь анхаарахаа байж. Жишээ нь: холбооны сургуулийг 80 орчим хүүхэд утасгүй холбоогоор (үүрэн холбоо) төгсөж байхад оператор нь 4 л байгаа шүү дэ. Оператор болгон жилд 20 инженерт ажлын шинэ байр гаргаж өгч чадах уу? Юул бол. Ийм жишээ олныг дурдаж болно.
Дүнгийн системд бас дутагдал байх шиг. Бага ангийн хүүхдүүдэд дүн тавихгүй байгааг би зөв гэж боддог. Ер нь багш нарын, сургуулийн үйл ажиллагааг төгсөгчидөөр нь л дүгнэх хэрэгтэй. Төгсөгчид нь ажил албатай, салбартаа тэргүүлж байвал сайн байнаа л гэсэн үг. Сурууль нь зөвхөн хичээл заахас гадна сурган хүмүүжүүлж, хүн болж төлөвших процесст чухал оролцоотой байх ёстой. Соц үеийн сургалт харин энэ тал дээрээ бол сайн байсан юм шүү. Дүнгийн систем юуч илтгэхгүйг амьдрал дээр харж болно - алтан медальтай төгсөгч ажилгүй байхад дунд сурч байсан нөхөр ололт амжилтад хүрсэн байхыг аль тэр гэхэв. Мөн их дээд сургууль төгсөж буй төгсөгчидөөс шилдгүүд нь багшаар сургуульдаа үлдэж байгаасай. Одоо дунд сургууль төгсөгчдийг ЭЕШ-д бэлтгэж ямарч хамаагүй аргаар "мэдлэг чихэж" буй нь буруу юм. Зөвхөн шалгалт сорилт давах гэж, тест зөв бөглөх гэж сурах нь өрөөсгөл санагддаг.
Бид энэ зун улс орноороо олимпод оролцож буй тамирчидаа дэмжиж сууна. Зөв. Спорт чухал, гэхдээ боловсрол илүү чухал юм. Өнөөдөр FB-д хэн хаагуур яаж зугаалж амарснаа, хэрхэн турж бие галбираа зассанаа л гайхуулахаас биш яаж мэдлэгээ дээшлүүлэхэв, шинжлэх ухаан, боловсролын салбарт олон улсад юу болоод байгааг бичих нь ховор. Сайндаа л сохороох юу уншсанаа ч бараг ойлгоогүй байж шэйр хийнэ. Нийгэмд маань ч энэ нь сонирхолтой биш, улс нь ч тоож байгаа юм алга.
Сургуульд ч ажилладаг юм билүү гэсэн бодол сүүлийн үед төрдөг болсныг нуухгүй. Миний хувьд төрд ажиллаж үзсэн, олон улсын байгууллагад ч ажилласан, гадны хөрөнгө оруулалттай компанид 2 жил болсон, хувиараа ч хөдөлмөр эрхэлж буюу чөлөөт уран бүтээлч байж үзлээ. Хүнд эрүүл мэнд, эрдэм мэдлэг бэлэглэх шиг буян байдаггүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Нэгэнт эмч биш болохоор эхний хувилбар хасагдаж байгаа юм (ямар бөө бололтой биш, хэ-хэ), харин багшийн ажлыг бол хийж чадах байх. Өнөөдрийн хувьд энэ нь зөвхөн санаа л юм, ойрын 2 жил тэс хөндлөн юм хийх нь тодорхой байгаа.
Төгсгөлд нь багшийн хүнд ажлын нэгээхэн хэсгээс:

No comments:
Post a Comment