Хөгжим бүжигийн урдуурах замыг хүн бүхэн мэднэ (албан ёсоор Бээжингийн гудамж). Хоёр урсгалыг тусгаарласан шугамд нь мод бут ургасан сайхан гудамж. Мод нь улиас, бут нь монос. Монос олон жил насалсан ургамал гэсэндээ том гэж жигтэй, хүнээс ч өндөр. Манай аав ээж 60-аад онд хот орж ирхэд энэ гудамж битүү ногоон, цэцэрлэгт хүрээлэн шиг байсан гэдэг.
Нодинон жилээс энэхүү гудманд газар шорооны ажил эхэлсэн. Дулааны шугам солих нь гэж бодогдсон. Гүйцэтгэгч компани нүх ухаж хаячихаад өвөлжсөн. За тэгээд дулаараад, газар гэсээд ирэхэд бульдозер, эксковатораа асааж ажил нь ундарч өгсөн дө. Харамсалтай нь, моносын бутнуудыг үндэстэй нь булга татсан.
Ажил нь дуусахлаар эргүүлж суулгах байлгүй гэж битүүхэн горьдож байв. Тэгсэн сураггүй. Одоо бүр амар, зогсоол хүрэлцэхгүй болохоор машинууд хашлага даваад гараад зогсчихдог болж. Энэ бол жинхэнэ танхайрал, өчиггүй ачих хэрэгтэй.
Машин байтгугай автобус гараад зогсчихсон байхад юу гэх вэ дэ. Чаддаг юм бол ачаарай, айн?
Эдгээр бутнуудын оронд шинийг суулгасан ч хуучин шигээ гоё цэцэглэхгүй. Гунигтай л юм.

No comments:
Post a Comment