07 April 2014

45-ын дүн, 46 дахь санал асуулга

Бараг 5 сар өлгөөтэй байсан санал асуулга өндөрлөөд 2 сарын нүүр үзэж байгаа.
Дүнг нэгтэгье. Candy crush saga тоглоомыг:
а. Мэдэхгүй, тоглож үзээгүй - 34 (29%)
б. Тоглож үзсэн, таадагдаагүй, одоо тоглодоггүй - 25 (21%)
в. Тоглож байгаа - 33 (28%)
г. Улаан донтон, боломж л олвол үзэлцээд байгаа - 15 (13%)
д. Проф, дуусгачихсан ш дэ мия гаруудаа - 8 (6%)
Нийт санал асуулгад оролцогсод: 115 хүн. Түүнээс тоглож үзээгүй нь 30 хүрэхгүй хувь гэхээр хүмүүс шуугиан дэгдээж буй тоглоомыг их бага ямарваа нэг хэмжээнд тоглож үздэг гэсэн үг. Мөн би албаар энэ санал асуулгын хугацааг урт тавьсан юм. Өнөөдөр уг тоглоомоор тоглогсод хавьгүй цөөхөн байгаа нь тодорхой. Тэртээ 5 сарын өмнө тоглоомонд донтож байсан үеэ дурсаг дэ уншигчид, хэ-хэ.

46 дахь санал асуулгын сэдэв: Замын цагдаагийн шинэ дүрэмт хувцас. Боломжит хариултууд:
а. Загварын хувьд сонгодог бүтээл болж, зохиогчид - одон
б. Сайхан хувцас болж, таалагдаж байна
в. Малгай нь инээдтэй, өнгө нь хар - зун хэцүүднэ дэ
г. Үзээрийн загвар, зохиогч - вестерн бага үз!
д. Би замын цагдаа байна, та нарыг хараал идээсэй!

1 comment:

  1. зурган дээр бас ч боломжийн гарч одоо цонхоороо шагайгаад зогсож байгаагийг нь хар даа. манай зам ч бас тийм ч сайхан биш гэхдээ уйланхай дээр нь улцан гэгчээр нөхдүүд гараад ирэнгүүт замын өнгө үзэмж үнэхээр гандаж байна. угийн биеийн хэлбэр сайтай, дээр нь хувцас арчлалт тааруулалтан дээрээ гаргууд монголчуудыг улам дорой улам унжийсан байдлаар харуулж байна. дүрэмт хувцас гэдгээрээ илүү дутуу юмгүй төрийн хүнийг цэх цэмбэгэр харагдуулахаар байвал илүү л байх байсан болов уу даа. eb@t

    ReplyDelete