11 August 2013

Блог. Статистик

Статистикийн мэдээ бараг хагас жил нийтлэгдээгүй байх. 2008 оны 8-р сараас хойш бүхэл бүтэн 5 жил өнгөрч. Энэ хугацаанд 6451 пост нийтлэгдэж 4128 коммент цуглуулж. Нэг ч спамыг энд тоолоогүй. Цаашид ч редакци энэ эрчээрээ ажиллахыг хичээнэ. Тоолууруудыг сонирхоё:
Нэг харахад 170 мянгыг зааж байв.
Нэг мэдсэн 180 гарсан байв.
Сая тэгсэн 200 мянгын босгыг давлаа.
Тоолуур замын дундаас ажиллаж эхэлсэн, хааяа эргээд 0 болж байсан тохиолдлууд гарсан. Google-ийн өөрийн тооцоогоор 400 мянга аль хэдийн давсан байгаа. Миний бичсэн зүйлийг, авсан зургийг 400 мянган удаа хэн нэгэн уншсан байна гэхэд итгэмээргүй. Жилд 80 мянга, өдөрт 220.
Сүүлдээ янз бүрийн утгаар интернэтээс хайлт хийхэд блогийн зурагнууд толгойд гарч ирэх нь элбэгшив. Жишээ нь: Алтан говь гэж цохиход Ёжикийн машинд дарсан кадр гарч ирж байх юм.
Тэрч байтугай: харшилдаа дарлуулаад үхэх гээд дусал хийлгээд хэвтэж буй зурган дээр минь "Архинд хүн хордож үхсэн байна" гэсэн утгатай гарчиг тавьж ямарч гэлээ дэ нэг сайт мэдээ нийтэлсэн байна лэ гэж Дашка хэд хоногийн өмнө хэлсэн. Инээгээд л өнгөрсөн.
Төгсгөлд нь уншигчаас ирсэн зураг. Алдаа зааж өгсөн скриншот. Залруулсан.

No comments:

Post a Comment