15 August 2013

Холимог хуурга

Холимог хуурганы ээлжит порц уншигчидын өмнө тавигдаж байна.
Хуушуурын гуанз дахь хяналт.
Гайхалтай гоё бүтээл. Одоо дэргэд нь муур зурчихвал бүрэн утга төгс болно.
Улаанбаатар хотод цэцэгтэй ваар гудманд дүүжилж байсныг санахгүй юм. Ахиц дэвшил.
Бас нэг Чингис-ийн хувилбар худалдаанд гарч. АПУ-гийн бүтээл. Байдаг л баримал.
Янзлагдаж буй 24. Гоё кабриолет болох төлөвтэй.
Уулзваруудыг өргөсгөх ажил өндөрлөх дөхөж байгаа. Бөхийн өргөөгийн уулзвар шулуун болж. Одоо 100 айлын уулзварыг адилхан тэгш нэвтэрдэг болгомоор байна. Уулзваруудыг янзаллаа гээд асуудал бас бүрэн шийдэгдэхгүй нь ойлгомжтой. Дарь-Эхийн уулзвар оройдоо бүрэн (_|_) байдаг нь хэвийн үзэгдэл болсон. Гэр хорооллын гудамнаас гарч ирэх тэрэгнүүд хөдөлгөөн хааж хөндөлсөж орж ирдэгээс ихэвчлэн тэгдэг.
Өглөө эрт нийслэлдээ гоё гоё дүр зурагтай таарах юм да.
Нэг байгууллагад янзын гоё бичгийн машин олж харав.
Монгол нүүдэл.
Зориулалт нь тодорхойгүй байгууламж.
Идиотизмын дээд оргил. Тусгаар тогтнолын ордонд.

No comments:

Post a Comment