12 August 2013

Самбар, бичиг, гарчиг

Ээлжит цуглуулга.
Хүнсний 20. Төрийн банкны хэмжээнээсээ хальсан хаяг.
Хүүхдийн 100. Битүү шил толь болсон Иргэдэд үйлчлэх төв. Архитектор нь гарцаагүй шизофреник.
Меркури зах. Монгол бүлгуги.
Мөн л тэнд. Киргиз жимс. Манайд байхгүй бараа байхгүй болж ирж байх чинь.
Гэсэр сүмийн уулзвар. www.sohomebel@yahoo.com. 1. Хэзээнээс мэйл хаяг www-тэй хэвлэгддэг болов? 2. Free mail-ийг зөвхөн байгууллага дунд, албан бус хэлбэрээр ашиглаж болно. Бусад үед электрон шуудан зөвхөн компаний нэрээр төгсөж байх ёстой. Yahoo мэйл нэрийн хуудсан дээрээ хэвэлхийнхээ өмнө сайтар бодоорой гэж зөвлөх байна.
100 айл. Шинэ үг: угальник.
Хуучин орос байр. Шинэ болон хуучин өндөр хүчдэлийн анхааруулга.
7 буудал. Гэрээт бор.
11-р хороолол. Пэгма.
Алтай хотхоны дэргэд агаарын хэм болон цаг заагчтай рекламын самбар байрладаг болж.
ТЭЦ-3-ын ойролцоо. Юугаар юун дээр бичсэнийг нь тодорхойлоход бэрх боловч чин сэтгэл шингэсэн, гараар бичсэн бүтээл. 
Гурвалжингийн гүүр. Jeep-ийн хуучирч гүйцсэн самбар. MSM-ийн өмч үү?
Двухтвар, угольник, квадрат, круг.
Газраас угз татсан гэмээр самбар.

No comments:

Post a Comment