05 August 2013

Picnic 2013

Жил болгоны зун бага насны найзууд уулзаж шорлог хийж, худлаа ярьж сууцгаадаг уламжлалтай. Аль оюутан байхаас л тогтсон зүйл. Энэ жилийнх хагас сайны өдөр эхэлж бүтэн сайнд өндөрлөв. Сэк-ийн зуслан дээр 6-уулаа уулзсан (2 нь хөдөө явсан тул ирж чадаагүй). Өдрийн хоолонд элэг сүүл шарж идэцгээв. Дан эрчүүд болохоор хийхэд амар, хурдан болдог хоол л сонгоно.
Энэ жилийн ахлах тогоочоор Дашка ажилласан. Тэр хайрцгаар махны мод урлачихаад сууж байгаа нөхөр.
Мань эр хонины гуя урьдчилан дарж бэлдсэн байв.
Оройн сэрүү орох үеэр модны нүүрсээ цогшуулав.
Задгай галын дэргэд пиво ууж суунгаа мах шарж идэх шиг жаргал хаана байна.
Шорлог янзын болсон. Тогоочийн ажил Дашка-д зохиж байна. Улируулан сонгох санал дэвшүүлнээ.
Туслах тогоочийн үүрэг бас чухал. Хосоо уйгагүй сэвж, эргүүлсэн. Бас улируулнаа.
Ерөөсөө мах, сонгино.
За тэгээд орой нь байшинд орж хөзөр тоголж байгаад унтацгаасан да.
Өнөөдөр өглөөний кадр. Сансарын нисгэгч Жак.

No comments:

Post a Comment