13 August 2013

АНУ дахь арьс өнгөний асуудал

Жилд ядаж нэг удаа барууны дөмөгхөн хөгжилтэй орнуудад арьс өнгөний ялгавар дээр тулгуурласан хэдэн өдрийн үймээн самуун, жагсаал цуглаан болдог. Ихэвчлэн цагаан арьст хууль сахиулагч хар юм уу өнгөт арьстай өсвөр насны залууг (заримдаа насанд хүрээгүй хүүхдийг) буудан хороосон үйл явдлаас үүддэг юм. Саяхан АНУ-д болж өнгөрсөн жагсаал цуглааныг санахад хангалттай. Аль 2012 оны 2-р сард болсон үйл явдлын шүүх хурал сая 7-р сард болж өнгөрлөө. Флоридад 29 настай эргүүлийн залуу 17 настай хүүхдийг буудаж орхисон. Аргагүй хамгаалалт байсан гэж шүүх шийдвэрээ гаргасан - бөөн эсэргүүцэлтэй тулгарсан. Арьс өнгөний үзэл байхгүй гэж зарлан тунхагладаг эдгээр орнуудад үнэндээ бол ялгавар байж л байдаг. Колончилолын лай гэхүү дэ. Хэн хэнийгээ дарлаж байв? Эргээд өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр - дарлуулагч нь өнөөдөр заналхийлэгч болж хувирав. Жишээ: Англичууд Энэтхэгийг, Франц Африк тивийн олон улсыг нэг бус зуун жил колончилсон. Одоо өөрсөдтэй нь адил хэлтэй боловч тэс хөндлөн үндэстнүүд эх оронд нь эзэн лугаа суурьшиж өөрийн уламжлал, үзэл бодол, шашин шүтлэгээ тулгаж байна. АНУ-ыг авч үзье. Боолын хөдөлмөрийг мөлжиж байсных нь гай өнөөдөр гарч буй юм. Түүх тэнцвэржүүлж байна шүү дэ.
Тус нийгэмд цагаан арьстнууд нь харуудаасаа айдаг. За айдаг гэх нь юу юм, эмээдэг гэвэл илүү зохих байх. Хар ерөнхийлөгч сонгогдсон нь нөхцөл байдлыг төдийлөн засахгүй л болов уу. Цагаанууд нь хүссэн хүссээгүй, дуртай дургуй африк, латин гаралтай иргэдтэйгээ зэргэцээд л амьдарч байна, одоохондоо. Хэзээ нэгэн цагт тэсрэлт болж эрүүл сэтгэхгүйд нөлөөлөхүйц үйл авдлууд болж өнгөрвөл сайнаар төгсөхгүй. ӨАБНУ-ыг санахад илүүдэхгүй. Тэнд нэг хэсэг цагаан арьстнууд давамгайлж байсан шүү дэ. Өнөөдөр бүрэн хар арьст улс болсон. Цагаанууд бий нь бий, гэвч тэд ямарч эрх мэдэлгүй, айдас дунд биш юмаа гэхэд жихүүцэл дунд байгаа.
Өнөөдрийн АНУ-ын иргэдийг авч үзье: латинос - 16,7%, африк гаралт - 13,1%, азийнхан - 5%, нэмээд гавай, алеут г.м. номхон далайн үндэстнүүд - 6,6%. Нийлээд 41,5%. 2011 оны тоо баримтаар шүү. Харалсан үй түмэн гаруудыг тоолоогүй гэж бас тооцох хэрэгтэй (ганц мексикууд гэхэд хэдэн сая бий). Энэ хувь өдөр ирэх тусам өсч байгаа. Өнгөт арьстнууд цагаануудаас илүү үржиж буй нь факт. 10-20 жилийн дараа арьс өнгөний ялгавараас болж том хэмжээний үймээн самуун болвол би гайхахгүй. Үнэндээ арьсны өнгө маш аюултай зүйл. Түүнийг шашин шүтлэг шиг нууж болдоггүй юм.

No comments:

Post a Comment