27 August 2013

Тархины хуулбар

Хүний гэлтгүй ямарваа нэг амьтны тархины нууцыг тайлж чадвал жинхэнэ тэсрэлт болно. Бодоод үз: наад зах нь тархинд хадгалагдаж буй мэдээллийг компьютерт дата хэлбэрээр хуулах боломж нээгдлээ.
Нэг нөхөр хөгширөөд үхэх дөхөөд ирсэн - гэрээслэл бичиж үлдээв. Нас барангуут нь тархинд буй мэдээллийг хуулбарлаад авчихна. За тэгээд үр удам, эсвэл хэн дуртай нь сайхан ухаж өгнө дө, хувийн сан хөмрөгөнд дунд. Мэдээллийг заавал тэр дор нь задлах албагүй, 50 жилийн дараа сүлжээнд тэр хүний оюун ухаан, санаа бодлын хуулбарыг байршуулах жишээний.
Өнөөдөр хүмүүсийг донтуулаад байгаа FB дэргэд нь хүүхдийн гэмгүй тоглоом. Тархины хуулбарт шүүлт хийхгүй л бол бүх зүйл яг байснаараа л тусна. Тэр хүний бодож явсан мөрөөдөл, санаж буй зүүд, багынх нь хөгтэй явдлууд, анхны шөнө г.м. бүхий л дурсамж нь тэр чигтээ байна гэж бод. Аюул.

No comments:

Post a Comment