16 June 2013

Хурдан морины бичлэг. Яагаад?

Гийнгоо!!!

Жил болгон Улсын их баяр наадам болдог. Жил болгон хурдан морины уралдаан даага, шүдлэн, хязаалан, соёолон, азарга, их нас гэсэн 6 ангилалд явагддаг. Жил болгон комиссын нөхдүүд машинаар уралдааныг дагаж давхидаг. Мөн жил болгон телевизийнхэн уралдааны зураг авалтыг гүйцэтгэдэг. 

Хөөрхий оператор зураг авалтаа боломжийн хийчих гэж мэрийх боловч жилээс жилд хурдан морины уралдааны бичлэг (_|_) чанартай байдаг. Энэ бол бараг уламжлал болсон үзэгдэл. Оператор мянга сайн байгаад нэмэргүй, донсолгоонд чичиргээгүй зураг авалт хийнэ гэдэг худал.

Яагаад камерын чичиргээн багасгагч тоног төхөөрөмж нэгийг аваад машинд суурилуулж болдоггүй юм? Яагаад жижиг оворын нисдэг тэрэгнээс бичлэг хийж чаддаггүй юм? Яагаад ядаж пилот-гүй нисдэг төхөөрөмжөөс дээрээс авсан хэдэн кадр дамжуулчихдаггүй юм? Яагаад зам дагуу камер суурилуулж олон төрлийн, янз бүрийн өнцгөөс авсан бичлэгүүдийг харуулдаггүй юм? 

Уралдааныг ганц камераар авах журамтай юм уу? Заавал нэг нөхөр л зураг авалтыг гүйцэтгэх ёстой юу? За бүр аргаа барахад, тэр олон машинд яагаад нэг нэг камертай хүн суулгадаггүй юм? Тэгвэл үзэгчидэд арай сонирхолтой бичлэг хүрмээр шиг.

Намайг мэдээ ороход ямар бичлэг дамжуулдаг байсан, өнөөдөр тэр чигээрээ л байна. 50 тэрбумаар нэгэнт наадах гэж байгаа бол техникийн шинэчилэлд анхаарна уу. Жил болгон паркинсоны өвчтэй хүнд камер бариулчихсан юм шиг бичлэг үзээд байж таарамгүй.

1 comment:

  1. тээр жил "дөрвөн бэрх"-ийн Авирмэд онгоцноос тайлбарлаж, бичлэг хийж байсан. Ёстой гоё харагддаг юм байна лээ. Төсөв хүрэхгүй гэсэн шалтгаанаар дараа жилээс нь больсон доо. Наадамын төсөв 50 тэрбум биш гэсэн шүү хө. 1,7 орчим тэрбум гэсэн байхаа. Мартсанаас манайхаар нэг шагайгаарай. Нэг баримт оруулсан байгаа шүү.

    ReplyDelete