23 June 2013

Сүхбатаар орох замд. Машинд

Сүүлийн үед өөрийн авсан зурагнаас ер оруулалгүй удаж. Хэд хэдэн шалтгаан байв: цаг зав муу, аппаратгүй, гар утас болохоор холбогч кабельгүй, компьютер дээр Lightroom суугаагүй г.м. Өнөөдөр Lightroom5 суулгаж авав. Маргааш зургийн аппараттайгаа залгана. Кабель мөн адил. Тэгээд цааш хэвийн горимд шилжчихнэ.

2013.05.17-19. Сүхбаатар явах үеийн зураг. Би Ууганаагийн машинд сугаралгүй суусаар ирсэн.
Ууганаа өөрөө жолоодно.
Эсвэл Жак. Булагаа бид 2 санаа амар, хойно, Баянчандмань, 40 мянгатын тухай ярьсан шиг.
Ууганаагийн хүүхдүүд машиныг нь сайн чимж. Наалт жолоочийн суудлын дэргэд л байхгүй, үлдсэн 3 тал нэг иймэрхүү.
Түшлэгэнд 00-ийн цаас хийхэд яг таардаг юм байна лэ. Хоол унд идчихээд гараа арчих цаас хайж барихгүй амар, нүдэн дээр ил.

No comments:

Post a Comment