11 June 2013

Нэг царай олон сурталчилгаанд

Өнөөдөр ирсэн спам дунд ийм зурагтай мэйл байв.
Apple-ийн бүтээгдэхүүн зардаг монгол дэлгүүр л дэ. Энэ бүсгүй саяхан ондоо сайт дээр байсан да гэж бодоод өнгөрсөн. Шинэ Mac Pro-г сонирхонгоо Apple-ийн дэлгүүрлүү шагайтал яг шүү, байж байна.
Хэдэн сарын өмнө Apple-ийн сайтаас зураг аваад лого-г өөрийнхөөрөө сольсон нь тодорхой байна. Apple-ийнхэн болохоор нэг зурганд ондоо футболка өмсгөөд л сайтаа шинэчилээд байдаг нь бас тодорхой. Томруулаад харах юм бол нэг зураг гэдэг нь илт - царай зүс, үс гэзэг, футболканы зах, хунираа нь хүртэл адилхан.

No comments:

Post a Comment