10 June 2013

Замын тэмдгүүд

Шинэ замын тэмдгүүд. Шинэ гэдэг нь шинээр байрлуулсан, өвөрмөц хийцтэй гэсэн үг.
Дан цэнхэр өнгийн хэвтээ цагдаа. Уг нь хурд сааруулагч хар өнгөтэй байх ёстой.
Хуулгатай төстэй материалаар бүрэгдсэн хорих тэмдэг. Мотоциклийг гайхалтай гоё дүрсэлж.
Офицеруудын ордны аюулгүйн тойрог. Тойрог төв, бусад нь зам тавьж өгөхийг шинэ загварын тэмдэг заана. Өмнө нь тойрогтой хувилбар байсан шиг санаж байна.
Хотын хэмжээнд хадагнаас салах аян зарлах цаг нэгэнт иржээ. Шон, хашаа, хашлага, мод бут - цөм хадганд ороолттой. Хадаг оруулж ирэхийг нь хориод, 1 хадагны үнийг тэнгэрт хадсан болговол таарна. Хадгаа үр хүүхдүүддээ өвлүүлээд, 2-3 үеэрээ хэрэглэдэг. Тэгвэл л энэ таарсан газраа хадаг уядаг үзэгдэл арилж магад.

No comments:

Post a Comment