04 June 2013

Холимог хуурга

Ээлжит фото-зурагнуудын цуглуулга.
Сонингийн хуудаснаа саваасан зураг таарав. Нүдэнд засвар оруулсан нь илт. Би эхэлж М.Энхболд байна гэж андуурсан гээч. Гобирнатор ах согтоод ирэхлээрээ ингэж хардаг юм.
Нийслэл боломжийн автобусны буудлуудтай болж эхэлж байгаа. Ямартаа ч хотын төвд гэрэлтүүлгэтэй, өнгөлөг, сандалтай, хог хийх сав хажууханд нь бэлэн буудлууд олширсон. Одоо гадаргууг нь хамгаалах хэрэгтэй, тэгэхгүй бол зарлал наагаад дуусна.
Сайны хажуугаар саар. Сайн тогтоож авцагаа: хашлага хар өнгөтөй, ширэм юм уу төмөрөөр хийгдсэн байх ёстой. Энэ бол ерөөсөө аксиом. Ямар ч ногоон, саарал, шар өнгө хэрэггүй. Хямдхан никель хотын гудамд шаардлагагүй. Хот дүүргийн тохижилт хариуцсан мэргэжилтүүд google street view-гээр ч болтугай өөр хотуудын гудамж талбайг хардаг болоосой.  
Мөн Улаанбаатарын гудамжинд сандал, хогын сав байрлуулж байгаа. Хэзээ урд нь ингэдэг байлаа? Би Бат-Үүлийг нээх их дэмжээд байдаг хүн биш. Гэхдээ хотын удирдлага солигдсоноор ахиц дэвшил гарсан гэж бодож байна. Урд нь хагартлаа чихсэн царайнууд зурагтаар гоё гоё юм ярихаас бус бодит байдал дээр юу ч хийгддэггүй л байсан шүү дэ.
Ихурd. Солиотой хүний фантазийн үр дүнд төрсөн лого.
Ноолуурын бүх үйлдвэрүүдээс хамгийн гоё лого-той Говь ХК. Бүтээгдэхүүний чанарын хувьд ч гэсэн бусдаасаа илүү дэ. Бусад үйлвэрүүдийн логонууд дотор өөдтэй зүйл даанч байхгүй.
Нөгөө л шрифт. Одоо бүр гоё, а-г @-гаар орлуулдаг болж - Toyot@.
Whitney Houston-ыг санагдуулах бүсгүй хороололд гутал сурталчилж байна.
Багшийн хөгжлийн төвийн оронд ийм үзээрийн барилга боссон. Багшийн ордон ч гэлүү өргөө ч гэлүү. Ийм зүйл л барихаа болих хэрэгтэй.

No comments:

Post a Comment