07 June 2013

Ботаникийн цэцэрлэг

Батоникийн Ботаникийн цэцэрлэгээр бүү оролд!
Тэнд хэдэн ботаникч мод бут суулгаад байж л байг л дэ. Хэнд саад болж төвөг учруулаад байгаа юм? Талбайгаас нь танаж яах гэсэн юм? Улаанбаатарт өөр газар байхгүй байна уу? Хархорин захыг буулгаад талбайг нь ав л да, тийм юм бол. 
Харин Ботаникийн цэцэрлэгт хөрөнгө оруулж тэр чигээр нь том ногоон парк болгох хэрэгтэй. Хиймэл нуур, усан оргилууртай, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлчих боломжтой. Хүмүүс очиж зүлгэн дээр нь сууж, барбекю хийдэг болог.
Дэргэд нь байрласан тэхийн зогсоолыг тараах шийдвэр гаргадаг нь харин зөв шүү. Харамсалтай нь монголын хууль 3 өдөр гэгчээр одоо болтол машинууд зогсож л байна лэ.

No comments:

Post a Comment