06 June 2013

Лениний музей

Лениний музей - миний пионер болсон барилга. 3-р анги, 1989 он.
Одоо би болон миний хүүхдүүд пионер биш. Скаут ч биш. Хүн болгонд сонголтоо хийх боломжийг олгож чадсан нийгмийг бүрдүүлсэн нь бидний ололт амжилт.

Лениний музей сүүлийн хэдэн жил үзээрийн дүр төрхтэй болсон. Уг нь манайдаа музейн зориулалтаар баригдсан ганц барилга гээд байгаа. Үлэг гүрвэлийн музей байгуулах гэхээр МАН үл хөдлөх хөрөнгийн зарга үүсгээд байдаг. Аргачгүй л дэ, түрээсийн цөөнгүй хэдэн цаас орж ирдэг нь тодорхой.

Энгийн иргэний хувьд хувийн үзэл бодлоо хэлье. 
Яахав дэ, улсдаа өгчихөөчдээ. Ленин ямар МАН ч юм уу МАХН-ы өмч биш дэ. Тийм л Ленинд хайртай байсан юм бол хөшөөг нь авахгүй яагаав? Хөшөө мөнгө олохгүй болохоор хаясан шүү дэ. Үнэн ердөө энэ. Нүнжигтэй ганц загначих л да.

Тэнд хэдэн динозаврын яс байрлаг л дэ. Бид нэг ч болтугай музей шиг музейтэй болж яагаад болохгүй гэж. Тус барилга Нийслэлийн өмчид шилжлээ гээд буруудах зүйлгүй. Ямар МАН-аас АН булаах гээд байгаа биш. Тус байр үнэндээ мөнгө төлсөн бүхэнд талбай олгосоор ирсэн нь үнэн шүү дэ. Ийм байж болохгүй ээ. 

Тус музейд хуучин цагт байрлаж байсан үзмэрүүд юүрийн галавт харъяалагдахгүй нь тодорхой тул тоо ширхэгээр нь өөр музейнуудад хуваарилах хэрэгтэй. Тэр сан хөмөргө бүтэн байгаад би хувьдаа эргэлзэж байна. 

Үнэндээ Лениний музей өнөөдөр ямар төрхтэй байгаа билээ? Би хараад гомддог. Ленин багшид хайртайдаа биш. Зүгээр мань эрийн бюстийн дор Unitel карт болон нэгж зарах нь инээдтэй, эмгэнэлтэй. Музей музейгээрээ л байх хэрэгтэй. Нам тэр музейд тийм их ач холбогдол өгөөд байгаа юм бол зориулалтаар нь л ажиллуулалдаа.

Цааш ярих юм бол Ард, Од кинотеатрууд ч гэсэн миний харууслыг төрүүлдэг. Алдсан зүйл бидэнд олон.

1 comment: