19 February 2010

Биатлон

Ванкуверт өвлийн спортын наадам ид үргэлжилсээр. Үзүүштэй төрлүүдийн нэг - биатлон. 15 км-ийн эмэгтэйчүүдийн буухиад 3-р байранд Беларусийн Даръя Домрачева гэдэг бүсгүй орж. Гол нь энэ бүсгүй өмнө нь олон улсын тэмцээнүүд дээр өөрийн байг буудахгүй өөр хүний байг буудаж байсан, хэвтээ байрлалаас гал нээхийн оронд ганцаараа босоогоороо буудсан "арвин туршлагатай" нэгэн. Аль аль тохиолдолд гаргасан алдаанаасаа болж шагналт байр нь мултарч байж, хөөрхий. Одоо баяр хүргэхээс өөр яахав.

1 comment:

  1. хэхэ наад хүүхэн чинь нээрээ тэгсэн шүү. би байнга биатлон үздэг. одоо олимп үзээд нойр дутуу л яваад байна. Алт

    ReplyDelete