02 February 2010

Нэгэн түүх

Нэг түүх орчуулж нийтэллээ. Орчуулга мэдээж мэргэжлийн ч юм уу өндөр түвшинд хүрэхгүй, гэхдээ эрх биш ойлгогдох байх.

Би ээжтэйгээ н
эг удаа хүн пиг чихсэн галт тэргээр зорчиж байв. Ялалтын баяр байсан юм. Эсрэг талд тосгоны төрхтэй согтуу эр уйлж унжин, архи уусаар явсан. Хэсэг уйлснаа түр зогсож, нэгэн түүхийг ярина. Тэгээд эргээд уйлаад л архиа ууна. Би тэр түүхийг нь олон дахин сонссон болохоор мартдаггүй юм. Түүх нь энэ.

Тэр эр дайны үед жаал хүү байхдаа бүх ойр дотно улсаа алдаж ганц эгчтэйгээ л үлдсэн юм байх. Тосгоныг нь газартай тэгшилсэн болохоор ондоо тосгонд очиж эзэнгүй балгасанд амь зогоодог байж. Маш хүйтэн байсан бөгөөд хүүхдүүд айл амьтнаас хоол унд гуйлгачилдаг байв. Удалгүй эгч нь өвдөөд, хүү ганцаар хоол унд олохоор гардаг болов. Цаг үе эвгүй байсан тул хоол
сүүлдээ олдохоо байв. Тэгсэн, өлсөж үхэхийн даваан дээр гайхамшиг тохиолдов: нэгэн гэрт түүнд гахайн мах их хэмжээгээр өгч гэнэ. Хоёр хүүхэд хэдэн сар өдөр идээгүйгээрээ идэж ходоодны найр хийв. Хэдхэн хоногийн дараа сураг ажигаар хайж байсан холын хамаатнууд нь хүүхдүүдийг олж өөрийн хотруу аваад явсан байна. Тэр хотдоо эгч дүү хоёр бараг бүх насаараа амьдарсан гэнэ.

Тэр өдөр мань эр нөгөө тосгонруу очиж гэнэ. Амийг нь аварсан хүмүүст талархсанаа илэрхийлэх санаатай. Гэвч нэр усыг нь мэдэхгүй, байшин савыг нь санахгүй. Галт тэрэгнээс буунгуутаа баяр тэмдэглэж буй тосгоны найрлуу яваад орчихож. Жижиг ширээний ард нэгэн өвгөний хажууд суугаад жаал ууж гэнэ. Өвгөн ширээг гөлөрч сууж сууж ингэж өгүүлэв: би энэ баярт дургүй. Надад дайныг дурсах маш хүнд байдаг. Муухай нүгэл үйлдсэн хүн дэ би.

Дайны үед хүү минь хүнд өвдсөн юм. Эмч мах идэх хэрэгтэй гэв. Бүх зүйлээ зараад нэг гахай аваад муулсан чинь өвчтэй гахай байж таарсан. Би яах байсан юм?! Манай тосгонд нэг гуйлгачин хүү байв. Түүнд хэсэг мах өгөөд үзье, хэдэн өдрийн дараа зүгээр бол махыг хэрэглэж болно гэсэн нүгэлт бодол надад төрсөн. Өнчин хүүг дуудаж мах өгснөөс хойш би түүнийг дахиж хараагүй. Махыг хаяхаас өөр арга байсангүй. Хүү минь ч үхсэн. Хүүхдүүдийг хорлосондоо би бүх насаараа тарчилж яваа.

Тосгоны байрын эр амсраар архинаасаа хэд балгаснаа түүхийг дахиад давтаж ярьж эхлэв.

1 comment:

  1. Яаая хүн тэгээд цагаа тулхаараа юу л бол юу ч хамаагүй хийх байх өө

    ReplyDelete