2-3 өдөр онцын хийсэн зүйлгүй, тогоо барьж, ганц хоёр айлаар орсон шиг өдрийг өнгөрөөж, цагийг аллаа. Харин өмнөх өдрүүдэд нь юм юм амжуулах гэж оролдов. Тухайлбал:
1. Ууц болон махаа монгол гэртэй нөхдөд аваачиж чануулах хэрэгтэй. Ороод л гархад (сүүл өвчүү хуйхалах ажил ид хийгдэж байсан тул) хувцсанд хиншүү хярвас нэвт шингэж байна билээ.
2. Машинаа дараалалд 3 цаг зогсож байж угаалгав. Оюутан насны найзтайгаа таараагүйсэн бол уйдаж үхэхэд бэлэн байв.
3. Хүүдээ угсардаг тоглоом авч өгчихөөд өөрөө урдуур нь дайраад угсарчих жишээний.
15 February 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment