27 February 2010

Жилийн засал

Маргааш шинийн 15. Багтаж жилийнхээ заслаа хийлгэх гэсэн хүмүүс хийд дацангуудаар пиг. Миний хувьд бүхий л төрлийн шашинд адилхан ханддаг буюу төдийлөн ач холбогдол өгдөггүй. Засал хийлгэх, гэртээ ном уншуулах процесс иймэрхүү байдагсан бол би 100% дэмжихээр байна. Үүнд: интернэт ороод таалагддаг сүм ч юм уу хийд, дацангийн сайтруу орлоо. Гэр бүлийн хүмүүсийн нэр ус, төрсөн он, жилийг орууллаа. Данснаас хэдэн төг шилжүүллээ. Хариуд нь мэйл-ээр уншуулах ёстой номууд mp3 форматаар ирдэг ч юм уу татаж авах эрх нээгддэг. За тэгээд гэртээ нөгөө файлыг нь аажуухан, чихний үзүүрт сонсогдох төдий тавьчихаад, сөөм урттай хүж, чимх арц асаасан шигээ гэр орны ажлаа хийгээд. Хэнд ч хүндрэлгүй, бүгдэд ашигтай.
Одоо нөхцөл байдал ямар байна?
1-р вариант: сүм дацан орж нэр усаа бичүүлээд дараалалд зогсож зогсож номоо уншуулна
. Шахцалдаад л, түлхэлцээд л, зөгийний үүр шиг дүнгэнэсэн, ямар ч агааржуулалтгүй танхимд өвлийн хувцастайгаа хөлрөөд л.
2-р вариант: лам гэртээ зална. Хоол унд хийгээд л, байдаг бүхнээрээ дайлаад л, өргөл барьц бариад л. Нэг л том нөхөр бөөн шавар шавхай чирсээр орж ирээд хойморт тухалж ном уншингаа хаа тааралдсан газарлуугаа будаа цацсанаа 3 өдөр бүү цэвэрлэ гэсээр гарч одно. Шавхай яах юм? Газар хэвтэж зурагт үзмээр байна ш дэ. Шавхайгүй байсан ч гэсэн будаа доороос хатгаад хэвтүүлэхгүй.

3 comments:

  1. kekekke. muhar suseg gej ...

    ReplyDelete
  2. шашин нь манжийн үед дарангуйлах хэрэгсэл байсан бол одоо цагт хүмүүсээр тохуу хийж мөнгө олдог бизнес болцон шдээ.

    ReplyDelete
  3. ямар нэгэн юмаар заавал залах хэрэгтэй байдаг байх гэхдээ төр засаг шашин шүтлэгтэй нилээн оролцоотой ирсэн түүх аль ч оронд байдаг. тиймээс шууд залах нь юу юм ядаж сайн үйл хийлгэх талууд дээр хамтрах хэрэгтэй байх. ж нь талийгачийн хойд насыг нь даатгаж нижгээд мод тарих, эсвэл хүүхдийн боловсролд зориулж нэг ангийг тохижуулах г.м. заавал өөрсдөө мөөнгө авч ном уншуулсан нэрээр хаа сайгүй балай дугана гэж юм босгож шар тосоор боов шарж байхаар... ээ ертөнцийн эзэн минь намайгаа өршөөгөөрэй эвгүй хэлчихсэн бол ум ма ни бад ми хум аллах акбар...

    ReplyDelete